БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Туулын загаснууд амиа “хорлоогүй”
Туул голын лусууд өнгөрсөн долоо хоногт ахин амиа “хорлосон” нь олныг цочирдуулсан. Эл мэдээллийн мөрөөр Туул голын сав газрын захиргаа, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Б.Сэнжим нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан байна.
Тэдний дүгнэлтээр Маршалын гүүр орчмын Туул голын ёроол, гольдролыг ухаж 25-30 м радиуст 1.8-2.5 м гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий үхэх гол шалтгаан болсон гэнэ. Учир нь, цүнхээлийн ёроолд урсгалгүй тогтонги орчин буй болсноос ус нь бохирдож, амьтад гарч чадалгүй тэндээ хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн байх магадлалтай гэж ажлын хэсэг үзжээ. Нөгөөтэйгүүр, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор тус голын хэмжээ олон жилийн дунджаас багассан нь загас байтугай мэлхийний ч амьдрах орчинг устгаж үгүй болгож буйг харуулна.
Туул голын лусууд өнгөрсөн долоо хоногт ахин амиа “хорлосон” нь олныг цочирдуулсан. Эл мэдээллийн мөрөөр Туул голын сав газрын захиргаа, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Б.Сэнжим нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан байна. Тэдний дүгнэлтээр Маршалын гүүр орчмын Туул голын ёроол, гольдролыг ухаж 25-30 м радиуст 1.8-2.5 м гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий үхэх гол шалтгаан болсон гэнэ. Учир нь, цүнхээлийн ёроолд урсгалгүй тогтонги орчин буй болсноос ус нь бохирдож, амьтад гарч чадалгүй тэндээ хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн байх магадлалтай гэж ажлын хэсэг үзжээ. Нөгөөтэйгүүр, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор тус голын хэмжээ олон жилийн дунджаас багассан нь загас байтугай мэлхийний ч амьдрах орчинг устгаж үгүй болгож буйг харуулна.
0 Сэтгэгдэл
ккккк
2м гүнд сэлж чадахгүй загас үхжээдээ. Бохирдол,үйлдвэрийн элдэв химийн хог хаягдал.ахуйн хог хаягдалаас болсон гэж бид буруу бодож байжээ.
2013.07.24
























