96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Гэр бүлээрээ Гиннест орсон өндрүүд
Эцэг эх нь манай гариг дээрх хамгийн өндөр хосууд юм чинь хүүхдүүд нь бас л тэгэж өсөх юм болов уу. Кейши, Вилко хоёрын гэр бүл бол ийм л байх янзтай. Тэдний саявтар төрсөн охин Иона нь 4,2 кг жинтэй, 56 см гээд л бод доо. Энэ дэлхий дээр шинэ төрж байгаа хүүхдийн ердөө 2-хон хувь нь л ийм өсөлттэй байдаг гэнэ шүү дээ.

1. Кейша бүсгүй 198 см өндөр бол нөхөр Вилко нь 213 см өндөртэй. Үүгээрээ тэр хоёр манай гариг дээрх хамгийн өндөр хос болж дээд амжилтын Гиннесийн номд ороод байгаа юм.

2. Одоо 32 настай Кейша “Ээж байх хамгийн жаргалтай. Миний хүүхдүүд аав ээж шигээ өндөр болж өсөөсэй л гэж бодож байна. Бид гэр бүлээрээ дэлхийн хамгийн өндөр гэр бүл байвал сайхан шүү дээ” гэж ярьж байна. Кейшад таарах жирэмсний хувцас олддоггүй болохоор тэр жирэмсэн байхдаа үргэлж л эрэгтэй хүний хувцас өмсдөг байсан гэнэ.

3. Кейша сургуулийн хамгаалагчаар ажиллаж байхдаа өндөр хүмүүст зориулсан клубт Вилкотой анх танилцжээ. Тэд 2001 онд гэрлэснийхээ дараа л байнга л бөхийж орж гарч байхгүйн тулд гэрийнхээ гадна дотно бүх хаалгыг өндөрсгөсөн гэсэн.

4. Харин Вилко охиныхоо тухай “Ионо манай гэр бүлд ёстой гайхамшиг шүү дээ. Лукас, Ева хоёр түүнд бүр ухаангүй хайртай. Бидэнд нэг бэрхшээлтэй асуудал гараад байгаа нь хүүхдүүдээ дугуй унах сургах. Тэд хэт өндөр болохоор их бөгтийх хэрэг гардаг” гэж ярьж байна.

5. Ер нь өндөр хүмүүст таарах гутал, хувцас олох, таалагдсан нь таарахгүй, таарсан нь таалагдахгүй гээд бэрхшээл мундахгүй. Кейшад гэхэд л эмэгтэй хүний даашинз яг эрэгтэй цамц шиг харагдана. За нэг давуу тал нь тавиур дээрээс юм авахдаа л төвөггүй юм биз дээ.

Ц.Хас
0 Сэтгэгдэл