"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
ОХУ-ын Читад улс төрийн агуулгатай самбар олширчээ
ОХУ-ын Чита хотын “Вечорка” сониныхон сурталчилгааны самбаруудаа улс трөийн ч агуулгатай юм шиг зүйр үгсээр хийдэг уламжлалтай юм байна. Саявтар тэд “Урилгагүй зочин татаараас дор” гэсэн самбар байрлуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн учраас солиход хүрчээ. Тэгэхдээ “Ногооны талбайд ямаа орчихлоо” гэсэн зүйр үгээр сольчихож. Энэ нь манай “Хойноос ирээд хот манайх” гэдэгтэй л дүйх утгатай үг л дээ. Өөр бас нэг газарт эдний “Унжаад байхын оронд унаад ирдэг болоосой” гэсэн утгатай самбар байрлуулсан гэнэ.
Ийнхүү Чита хотынхон тус сонины газрын сурталчилгааны самбар бүрээс далд утгыг нь тайлж ойлгох хэрэгтэй болсон гэнэ. Сонины редактор Олег Тополевын хэлснээр бол сонин нь сэргэж гарсны гурван жилийн ойд зориулж л ийм самбарууд байрлуулж байгаа юм байх.
Ер нь Чита хотын гудамжинд элдэв бичээстэй сурталчилгааны 60 гаруй самбар байсан. Энэ нь ч тус мужийн амбан захирагч Равиль Гениатулиныг албан тушаалаа өгөхөд нөлөөлсөн гэдэг юм байна.
Олон хүн “Вечорка” сонины энэ ажлыг улс төрийн зорилготой хийж байгаа зүйл гэж шүүмжилж байгаа ч тэд өөрсдөө болохоор няцааж байгаа юм.


ОХУ-ын Чита хотын “Вечорка” сониныхон сурталчилгааны самбаруудаа улс трөийн ч агуулгатай юм шиг зүйр үгсээр хийдэг уламжлалтай юм байна. Саявтар тэд “Урилгагүй зочин татаараас дор” гэсэн самбар байрлуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн учраас солиход хүрчээ. Тэгэхдээ “Ногооны талбайд ямаа орчихлоо” гэсэн зүйр үгээр сольчихож. Энэ нь манай “Хойноос ирээд хот манайх” гэдэгтэй л дүйх утгатай үг л дээ. Өөр бас нэг газарт эдний “Унжаад байхын оронд унаад ирдэг болоосой” гэсэн утгатай самбар байрлуулсан гэнэ. Ийнхүү Чита хотынхон тус сонины газрын сурталчилгааны самбар бүрээс далд утгыг нь тайлж ойлгох хэрэгтэй болсон гэнэ. Сонины редактор Олег Тополевын хэлснээр бол сонин нь сэргэж гарсны гурван жилийн ойд зориулж л ийм самбарууд байрлуулж байгаа юм байх.
Ер нь Чита хотын гудамжинд элдэв бичээстэй сурталчилгааны 60 гаруй самбар байсан. Энэ нь ч тус мужийн амбан захирагч Равиль Гениатулиныг албан тушаалаа өгөхөд нөлөөлсөн гэдэг юм байна.
Олон хүн “Вечорка” сонины энэ ажлыг улс төрийн зорилготой хийж байгаа зүйл гэж шүүмжилж байгаа ч тэд өөрсдөө болохоор няцааж байгаа юм.


0 Сэтгэгдэл
























