Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Орос, Америкийн хоригдлууд хоорондоо онлайнаар шатар нүүв
Орос, Америкийн шоронгийн хоригдлууд хоорондоо онлайнаар шатар тогложээ.
Тэмцээн гэхээс илүүтэй нөхөрсөг тоглолт гэж хэлж болох энэхүү
өрсөлдөөнд АНУ-ын хамгийн том шорон “Cook County”-гийн шатарчид Оросын
Астрахан, Самар, Саратов, Екатеринбург, Краснодараас шалгарсан
тоглогчидтой шатар нүүсэн байна.
Хоригдлууд хоёр цаг гаруйн хугацаанд 20 удаа тоглосноос оросууд 15,5 оноогоор илт давуу ялжээ. Америкийн тал тэмцээнд ялагдсан хүлээсэн ч хоригдлуудын хооронд ингэж олон улсын чанартай шинэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсандаа тун сэтгэл хангалуун үлджээ. Тоглогчдыг Орос, АНУ-ын далбаа бүхий ширээн дээр тоглуулахдаа өрсөлдөгчийнх нь дүрсийг бие биед нь үзүүлж байсан ч хоорондоо үг солихыг зөвшөөрөөгүй байна. Тоглолтын үеэр Оросын талыг дэлхийн аварга шатарчин Анатолий Карпов дэмжиж байсан бол АНУ-ын “Cook County” шоронгийн шатрын хөтөлбөрийг А.Карповын эртний найз Михаил Коренмэн удирдан зөвлөдөг байна.
Орос, Америкийн шоронгийн хоригдлууд хоорондоо онлайнаар шатар тогложээ.
Тэмцээн гэхээс илүүтэй нөхөрсөг тоглолт гэж хэлж болох энэхүү
өрсөлдөөнд АНУ-ын хамгийн том шорон “Cook County”-гийн шатарчид Оросын
Астрахан, Самар, Саратов, Екатеринбург, Краснодараас шалгарсан
тоглогчидтой шатар нүүсэн байна.Хоригдлууд хоёр цаг гаруйн хугацаанд 20 удаа тоглосноос оросууд 15,5 оноогоор илт давуу ялжээ. Америкийн тал тэмцээнд ялагдсан хүлээсэн ч хоригдлуудын хооронд ингэж олон улсын чанартай шинэ төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсандаа тун сэтгэл хангалуун үлджээ. Тоглогчдыг Орос, АНУ-ын далбаа бүхий ширээн дээр тоглуулахдаа өрсөлдөгчийнх нь дүрсийг бие биед нь үзүүлж байсан ч хоорондоо үг солихыг зөвшөөрөөгүй байна. Тоглолтын үеэр Оросын талыг дэлхийн аварга шатарчин Анатолий Карпов дэмжиж байсан бол АНУ-ын “Cook County” шоронгийн шатрын хөтөлбөрийг А.Карповын эртний найз Михаил Коренмэн удирдан зөвлөдөг байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























