БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААР НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАТАЛГАА ГАРГУУЛНА
Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд ухаж сэндийчсэн газраа нөхөн сэргээдэггүйгээс болж, байгаль орчинд сөрөг үр дагавар гарах болсон. Манай улс 2008 он хүртэл уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар нэгдсэн бодлого, стандартгүй явж ирсэн нь ашигт малтмал олборлогч компаниудад хуулийн цоорхой ашиглах боломж олгосон. Тиймээс хуульд энэ асуудлыг нарийвчлан тусгаж өгөх үүднээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Нөхөн сэргээлтийг тодорхой мэргэжлийн байгууллагын эрх авсан компаниуд хийдэг юм байна. Тэр эрхийг нь БОНХЯ тодорхой журам аргачлалын дагуу өгдөг байсан бол энэ жил байгаль орчны аудитын журам шинээр батлагдсан аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь тухайн компани ингэж нөхөн сэргээнэ гээд ажлын төлөвлөгөө гаргачихаад, хэрэгжүүлдэггүй. Холбогдох байгууллагынхан ч хойноос нь хяналт тавьдаггүй байж. Тиймээс БОНХЯ байгаль орчны аудитын хэлтэс шинээр байгуулжээ. Шинэ журмаар тухайн компанид хөндлөнгийн хяналт тавьдаг болох юм. Жишээ нь, тухайн ашигт малтмал олборлож буй компани зардлаа гаргаад өөр аж ахуйн нэгжээр байгаль орчны аудит хийлгэснийх нь дараа хяналт тавих гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
-Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулдаг болно. Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуульд тухайн компани нөхөн сэргээлтэд тодорхой хэмжээний хөрөнгө байршуулна гэж заасан байдаг ч өмнөх парламентын үед 120 сая, 1.2 тэрбум төгрөг гэсэн маш бага тоо сонсогдож байгаад нам жим болсон. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой. Уул уурхайн салбараас олж буй ашгийн хуваарилалт болон эрдэс баялгийн салбарын бодлогод судалгаа хийлээ. Төр татвараа авахын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгж татвар төлснийхөө дараахь ашгийн хэмжээнээс хамаарч орон нутгийн хөгжилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байх, түүнийг орон нутаг нь зөв зарцуулах хуулийн заалт оруулж өгмөөр байгаа юм. Энэ талаар хуулийн төсөл санаачиллаа.
-Уул уурхайн компаниуд олборлолт явуулж дууссаныхаа дараа өөр аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгэнэ гээд мөнгө өгчихдөг. Гэтэл тэр мөнгө нь хүрэлцдэггүй. Энэ асуудлыг хянах боломж бий юү?
-Нөхөн сэргээлт хийсэн компани газраа орон нутагт хүлээлгэж өгдөг, үүнд яам давхар хяналт тавина. Нөхөн сэргээлтэд компаниуд туслан гүйцэтгэгч гэсэн нэр томъёо гаргаж ирээд байгаа. Өөрөөр хэлбэл, алтыг нь ухчихаад нэг компанийг нөхөн сэргээлт хий гээд бага хэмжээний мөнгө өгчихдөг. Өвөрхангайн Уянга, Архангайн Цэнхэр суманд ийм асуудал үүссэн. Бид өнгөрсөн хугацаанд алтыг нь авчихаад нөхөн сэргээлгүй хаясан компаниудын тоог гаргасан. Энэ компаниудад холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Цаашлаад энэ салбарт ажиллах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд ухаж сэндийчсэн газраа нөхөн сэргээдэггүйгээс болж, байгаль орчинд сөрөг үр дагавар гарах болсон. Манай улс 2008 он хүртэл уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар нэгдсэн бодлого, стандартгүй явж ирсэн нь ашигт малтмал олборлогч компаниудад хуулийн цоорхой ашиглах боломж олгосон. Тиймээс хуульд энэ асуудлыг нарийвчлан тусгаж өгөх үүднээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Нөхөн сэргээлтийг тодорхой мэргэжлийн байгууллагын эрх авсан компаниуд хийдэг юм байна. Тэр эрхийг нь БОНХЯ тодорхой журам аргачлалын дагуу өгдөг байсан бол энэ жил байгаль орчны аудитын журам шинээр батлагдсан аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь тухайн компани ингэж нөхөн сэргээнэ гээд ажлын төлөвлөгөө гаргачихаад, хэрэгжүүлдэггүй. Холбогдох байгууллагынхан ч хойноос нь хяналт тавьдаггүй байж. Тиймээс БОНХЯ байгаль орчны аудитын хэлтэс шинээр байгуулжээ. Шинэ журмаар тухайн компанид хөндлөнгийн хяналт тавьдаг болох юм. Жишээ нь, тухайн ашигт малтмал олборлож буй компани зардлаа гаргаад өөр аж ахуйн нэгжээр байгаль орчны аудит хийлгэснийх нь дараа хяналт тавих гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.-Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар нөхөн сэргээлтийн баталгаа гаргуулдаг болно. Одоо мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуульд тухайн компани нөхөн сэргээлтэд тодорхой хэмжээний хөрөнгө байршуулна гэж заасан байдаг ч өмнөх парламентын үед 120 сая, 1.2 тэрбум төгрөг гэсэн маш бага тоо сонсогдож байгаад нам жим болсон. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой. Уул уурхайн салбараас олж буй ашгийн хуваарилалт болон эрдэс баялгийн салбарын бодлогод судалгаа хийлээ. Төр татвараа авахын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгж татвар төлснийхөө дараахь ашгийн хэмжээнээс хамаарч орон нутгийн хөгжилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байх, түүнийг орон нутаг нь зөв зарцуулах хуулийн заалт оруулж өгмөөр байгаа юм. Энэ талаар хуулийн төсөл санаачиллаа.
-Уул уурхайн компаниуд олборлолт явуулж дууссаныхаа дараа өөр аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлт хийлгэнэ гээд мөнгө өгчихдөг. Гэтэл тэр мөнгө нь хүрэлцдэггүй. Энэ асуудлыг хянах боломж бий юү?
-Нөхөн сэргээлт хийсэн компани газраа орон нутагт хүлээлгэж өгдөг, үүнд яам давхар хяналт тавина. Нөхөн сэргээлтэд компаниуд туслан гүйцэтгэгч гэсэн нэр томъёо гаргаж ирээд байгаа. Өөрөөр хэлбэл, алтыг нь ухчихаад нэг компанийг нөхөн сэргээлт хий гээд бага хэмжээний мөнгө өгчихдөг. Өвөрхангайн Уянга, Архангайн Цэнхэр суманд ийм асуудал үүссэн. Бид өнгөрсөн хугацаанд алтыг нь авчихаад нөхөн сэргээлгүй хаясан компаниудын тоог гаргасан. Энэ компаниудад холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Цаашлаад энэ салбарт ажиллах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Zochin
Saixan xudlaa yarij baina daa. Yag gargax boloxoor jaaxan shuls shig um garguulaad Oyunii taktik orj ulsiin mongoor golduu xiij mongo daxin ugaax argaa olno shuu dee
2013.05.15
























