Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Д.Төмөрхүлэг: Миний амжилт яг одоо л эхэлж байна

-Юун түрүүнд танд Ази тивийн болон олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөртэй “Их дуулга” тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүссэн амжилтаа үзүүллээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Их дуулга” тэмцээнд анх удаагаа түрүүллээ. Өмнөх жилүүдэд эл тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-“Их дуулга”-ын өмнө 1130 оноогоор 66 кг-ын жинд гуравдугаарт бичигдэж байсан бол өнөөдрийн байдлаар тив тивийн жүдочдын тэргүүнд эрэмблэгдэж байна?
-Тийм ээ. Миний амжилт яг одооноос л эхэлж байна. Цаашдаа олон тэмцээн уралдаан хүлээж байна. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж чансаагаар тэргүүлэгчдийн эгнээг алдахгүйг хичээнэ ээ.
-“Их дуулга” тэмцээний аваргын төлөө нутгийн бөх Нижат Шихализадаг ердөө нэг минут 31 секундэд цэвэр дарсан нь бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татсан. Ер нь, тойргийн дөрвөн барилдаан хэр өрсөлдөөнтэй байв?
-Дөрвөн тойрог барилдахад өрсөлдөгч бөхчүүд үнэхээр хүчтэй байсан. Сүүлийн аваргын төлөө барилддаг эзэн орны жүдоч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, 66 кг-д хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг. Ялж аварга болсондоо баяртай байгаа.
-Лондонгийн олимпын дараагаас буюу өнгөрсөн есдүгээр сараас эхлэн 66 кг-д барилдах болсон. Миний мэдэхээр долоон тэмцээнд финалдана гэдэг бахдам амжилт?
-Тийм ээ. Дөрөвт нь алтан медаль зүүж, гуравт нь мөнгөн медаль хүртлээ.
sain bna amjilt huseye
olimp hurtel gamtai baigaarai.tsagaanaag doroo hiine shuu.tuv halhiin judoch min

ССАЖЯ-ны харьяа Спорт бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар өчигдөр 2013 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, ШШГЕГ-ын тамирчин Д.Төмөрхүлэг, дугуйн спортын ОУ-ын хэмжээний мастер Т.Энхжаргал, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хэдхэн хоногийн өмнө Азербайжан хотноо болсон “Их дуулга” тэмцээний аварга болсон жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэгтэй ярилцлаа.
-Юун түрүүнд танд Ази тивийн болон олон улсын жүдо бөхийн холбооны чансаа өндөртэй “Их дуулга” тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүссэн амжилтаа үзүүллээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Их дуулга” тэмцээнд анх удаагаа түрүүллээ. Өмнөх жилүүдэд эл тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
-“Их дуулга”-ын өмнө 1130 оноогоор 66 кг-ын жинд гуравдугаарт бичигдэж байсан бол өнөөдрийн байдлаар тив тивийн жүдочдын тэргүүнд эрэмблэгдэж байна?
-Тийм ээ. Миний амжилт яг одооноос л эхэлж байна. Цаашдаа олон тэмцээн уралдаан хүлээж байна. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж чансаагаар тэргүүлэгчдийн эгнээг алдахгүйг хичээнэ ээ.
-“Их дуулга” тэмцээний аваргын төлөө нутгийн бөх Нижат Шихализадаг ердөө нэг минут 31 секундэд цэвэр дарсан нь бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татсан. Ер нь, тойргийн дөрвөн барилдаан хэр өрсөлдөөнтэй байв?
-Дөрвөн тойрог барилдахад өрсөлдөгч бөхчүүд үнэхээр хүчтэй байсан. Сүүлийн аваргын төлөө барилддаг эзэн орны жүдоч дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, 66 кг-д хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг. Ялж аварга болсондоо баяртай байгаа.
-Лондонгийн олимпын дараагаас буюу өнгөрсөн есдүгээр сараас эхлэн 66 кг-д барилдах болсон. Миний мэдэхээр долоон тэмцээнд финалдана гэдэг бахдам амжилт?
-Тийм ээ. Дөрөвт нь алтан медаль зүүж, гуравт нь мөнгөн медаль хүртлээ.
0 Сэтгэгдэл
r67
yt
2013.08.02
2013.05.14
2013.05.09
























