БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар зарим сайдад ил захидал илгээжээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой компанитай байгуулсан зарим гэрээ
тодорхой бус байна гэж үзэж байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардал,
менежментийн төлбөр нэмэгдсэн асуудлаар хэлэлцээрт орсон Засгийн газрын
зарим сайд яагаад чимээгүй болов, Засгийн газар хөрөнгө оруулагчдын байр
сууринаас яагаад ярих болов гэдэгт хардлага төрж УИХ-ын гишүүн, Уул
уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн
сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт хандан ил
захидал хүргүүлээд байгаагаа мэдээлсэн юм. Ил захидалд Монголын ард түмэнд хурал бүрийн явц, тэмдэглэл, талуудын байр суурь шийдвэрийг ил болгож тайлагнах, Рио Тинтотой хэлэлцээр хийж буй дөрвөн сайд хөрөнгө оруулагчийн байр сууринаас ярих болсон шалтгаанаа ойлгомжтой, тодорхой ярих ёстой гэжээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах асуудал эрчимжиж байгаа энэ үед С.Ганбаатар гишүүн дор хаяж найман гэрээг монголчуудад ил болгох шаардлага мөн тавьж байна. Эдгээрт Хятадаас эрчим хүч худалдан авах гэрээ, Хятад болон бусад улсад зэсийн болон алтны баяжмалаа борлуулах гэрээ, Төслийн бүтээн байгуулалтын үеийн санхүүжилтийн гэрээ, Төслийн бүтээн байгуулалтын гэрээ, Итгэмжлэгдсэн банк санхүүгийн байгууллагын гэрээ, Төслийн үйлдвэржилтийн үеийн урт хугацааны санхүүжилтийн гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Удирдлагын үйл ажиллагааны гэрээ багтаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл