БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Жоншны ченжүүдийг зах зээлээс шахна
Жоншны экспорт жил бүр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд 407 мянган тонн жоншны баяжмал экспортолсон гэдэг. Үүний 250 мянган тонн нь “Монголросцветмет”-ийнх. Үлдсэн нь жонш олборлогч 60 гаруй аж ахуйн нэгжид ногдож буй юм. Энэ онд хагас сая тоннд хүрэх төлөв бий. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоо хамтарч “Жонш олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр “Хууль эрх зүйн орчин, төрөөс баримталж байгаа бодлого, зах зээл татварын орчин, цаашдын төлөв” сэдвээр хэлэлцүүлэг явуулжээ. Ингээд зөвлөмж гаргав. Уг зөвлөмжинд Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт хайлуур жоншны талаар бие даасан байдлаар тусгах, жоншны нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой зөв ашиглах, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэг асуудлыг багтаажээ. Мөн бичил уурхайчдын олборлосон жоншны гарал үүслийг бүртгэх, ченжүүдийг зах зээлээс шахах, бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, үнийн нэгдсэн бодлого явуулах, гадаад зах зээлийн асуудалд онцгой анхаарах зэрэг асуудлыг тусгасан байна.

0 Сэтгэгдэл