БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Уул уурхайн сайд Шведийн Гадаадын хэргийн сайдтай уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцож буй Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдтыг хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам гүнзгийрч олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов. Швед Улс уул уурхайн салбарыг хөгжүүлж ирсэн туршлагатай орон тул байгаль орчинд ээлтэй сайн технологийг нэвтрүүлэх тал дээр туршлагаасаа хуваалцаж харилцан ашигтай байх зарчмаар хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдт “Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн чухал салбарын нэгд тооцогддог. Манай улс төмрийн хүдрийг түүхийгээр бус эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог. Европын төмрийн бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнх хувийг нийлүүлдэг” гэдгээ онцлов. Уул уурхайн сайд манай улсын хувьд төмрийг хүдэр хэлбэрээр голчлон экспортолж байгаа. Цаашид аль болох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгож байна” гэлээ. Цаашид Швед, Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, түүнчлэн Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг Швед улсад бэлтгэх, давтан сургах асуудлаар талууд харилцан санал солилцов.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцож буй Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдтыг хүлээн авч уулзлаа. Уул уурхайн сайд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа улам гүнзгийрч олон салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов. Швед Улс уул уурхайн салбарыг хөгжүүлж ирсэн туршлагатай орон тул байгаль орчинд ээлтэй сайн технологийг нэвтрүүлэх тал дээр туршлагаасаа хуваалцаж харилцан ашигтай байх зарчмаар хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдт “Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн чухал салбарын нэгд тооцогддог. Манай улс төмрийн хүдрийг түүхийгээр бус эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог. Европын төмрийн бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнх хувийг нийлүүлдэг” гэдгээ онцлов. Уул уурхайн сайд манай улсын хувьд төмрийг хүдэр хэлбэрээр голчлон экспортолж байгаа. Цаашид аль болох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгож байна” гэлээ. Цаашид Швед, Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, түүнчлэн Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг Швед улсад бэлтгэх, давтан сургах асуудлаар талууд харилцан санал солилцов.
0 Сэтгэгдэл
























