Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Ойд 27 жил амьдарсан шилийн сайн эр

АНУ-ын Мэн мужийн иргэн Кристофер Найт хүмүүстэй холбоо харилцаа огт тогтоохгүйгээр ойд 27 жил амьдарсан байна. Тэр ердөө л амралтын газар, аялал зугаалгаар яваа хүмүүс, ойролцоох орон сууц, дэлгүүрээс хулгай хийж ойр зуурын хэрэгцээгээ хангадаг байж. Цагдаагийнхан 47 настай түүнийг бүр ч олон гэмт хэрэгт сэжиглэж байгаа гэнэ.

Хангалуун гэр бүлд өссөн тэрээр сургуульд сурч байхдаа компьютерийн мэргэжилтэн болохыг мөрөөддөг байсан ч 1986 онд соёл иргэншлээс зугтаан ойд ганцаар амьдарч эхэлжээ. Магадгүй тэрээр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын дараахан ийм шийдвэр гаргасан бололтой.

Түүний амьдардаг оромж нь зүүн урагшаа нар луу харсан, дээгүүрээ ногоон өнгийн зүйлээр хучиж далдалсан гэнэ. Тэр өнгөрсөн хугацаанд нэг ч удаа түүдэг, гал асааж байгаагүй, агаараас харагдаж мэдэх наранд гялалзах, тод өнгийн металл зүйл хэрэглэдэггүй, зөвхөн хулгайлсан хийн зуухаар хоол бэлтгэдэг байжээ. Хүйтэнд ердөө л аяны хөнжил давхарлаад л нөмөрдөг байсан байна. Орон нутгийнхан эд зүйлээ алдаад байгаагаа мэддэг ч нэхэл дагал болдоггүй, зарим нь бүр, хөөрхий нэг тэнүүлчин биз хэмээн идэж уух зүйл тавьж орхидог байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
*****
tsuvral ***** baisan baij boloh l yum
2013.04.17