Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Ч.Хурц: Төр бодлогоор нүүрсний үнийг нэгтгэхгүй бол хямд хэвээрээ л байна

Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай нүүрсний салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Энэ жилийн улсын төсөвт нүүрснээс чамгүй орлого төвлөрүүлэх ёстой. Гэтэл үнэ хямдарч экспорт зогслоо. Ойрын хугацаанд үнэ ханш өсөх нь үү. Судлаачид юу гэж таамаглаж байгаа бол?

-Нүүрсний үнэ унаж байгаа нь түр зуурын үзэгдэл. Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал, нүүрсний хэрэгцээ нь бие биенээсээ хамааралтай. Магадгүй нэг улиралд арай их нүүрс нийлүүлэх боломж гарч болно. Харин дараагийн улиралд их хэмжээгээр авах шаардлагагүй болох нөхцөл ч тулгарч  болно л доо. Үүнийг дагасан үнийн хэлбэлзэл Монголд гарч хямраад байж болохгүй. Энэ чинь бусдаар өөрөө өөрийнхөө эрдэс түүхий эдээр тоглуулж байна гэсэн үг. Дундаж үнэ гэдэг баримжаа эдийн засгийн том тооцоонуудад заавал байх ёстой. Энэ үнээр явах нь зөв. Наана нь тав, арван хувийн хэлбэлзлийн аяар ярьж, шийдэж  болохгүй л дээ.
Ухаандаа,  нэг зах зээлээс хамааралтай экспорт, импорттой орны эдийн засаг эмзэг байдаг.  Өөрөөр хэлбэл,  импортлогч нь экспортлогчийн гол  зах зээлийн хувьд бараа түүхий эдийн  үнийг зориудаар унагах явдал бий.  Тухайлбал, манай орны эдийн засаг  яг ийм байгаа юм. Жишээ нь, Монголд  нүүрсний худалдааны бодлого алга.  Өнөөдөр Монголын нүүрс экспортлогчид үнийн хэлбэлзэл их үүсгэж байна. Зарим нь хэдэн төгрөг дансандаа бушуухан хийж аваад ирэхийн тулд үнэ унагаж  бусдыгаа хохироох явдал олонтаа гардаг. Энэ нь  эрдэс баялгийн талаар төрийн нэгдсэн бодлого зохицуулалт  зайлшгүй хийхгүй бол болохгүй нь гэдгийг харуулж байгаа хэрэг. Ялангуяа, үнэ ханшийн талаар тогтсон бодлого, зохицуулалт заавал байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр магадгүй нүүрс олборлогч, үйлдвэрлэгчдийн бүх  бүтээгдэхүүнийг дотооддоо худалдан аваад экспортолдог  төрийн захиргааны байгууллага байж болно. Өөрөөр хэлбэл, Монголд олборлож байгаа коксжих болон хүрэн  нүүрсийг бүгдийг нь худалдаж аваад гадаадын зах зээлд гаргадаг компани бий болговол манай нүүрсний экспорт сайжирч улсын орлого нэмэгдэж магадгүй юм.

-Тэгэхээр манайхан урд хөршийн худалдан авагч дээр очоод минийхийг тэдээр авчих гэж өөрсдөө үнэ хэлдэг гэсэн үг үү?
-Манайхан шиг нэг худалдан авагч дээр өнөөдөр Гомбо, маргааш Сүрэн, нөгөөдөр Дамдин очдог улс  байхгүй. Тэгээд хүн бүр миний түүхий эдийг аваач гээд л гуйгаад яваад байвал бие биенийхээ бүтээгдэхүүний үнэ ханшийг  цохиж унагаад л байна. Ер нь, төрийн бодлогоор зохицуулах ёстой асуудлыг  хувь хүмүүсийн дурын тоглоом болгож болохгүй.  Төр засаг үүнд дүгнэлт хийж зүгээ гаргах ёстой гэж би бодож байна.
-Нүүрс болон Эрдэс баялгийн бирж байгуулна гэж байсан. Энэ юу болсон юм бол?
-Ярьж л байгаа. Урд өмнө нь бирж дээр худалдаа, наймаа хийж үзээгүй, тэгж явж байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Ер нь, бирж бол дуудлага худалдааны систем. Тэгэхээр олон худалдан авагчтай улсын хувьд бирж ажилууллах нь ашигтай. Эсвэл олон нийлүүлэгчтэй бол худалдан авагчид сайн.  Бирж дээр  нэг нь нөгөөгөөсөө өрсөх, нүүрсний чанар  үр өгөөжид тулгуурлаж үнэ буулгадаг тохиолдол бий. Бас ухаандаа биржээс  худалдан авсан нүүрсээ нэгдсэн нэг үнээр худалдах боломж олгодог сайн талтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар  манай улсад нүүрс багтаж ядтал нь олборлох олон нийлүүлэгч байхгүй. Нүүрс экспортлогч нь цөөхөн. Мөн орон нутгийн арваад жижиг уурхай ажиллаж байна. Төвийн эрчим хүчний системийг хангадаг Шивээ-Овоо, Багануур, Цайдамнуур, Адуунчулуун, жижиг Таван толгой гээд хэдхэн  том уурхай бий.

-Манай нүүрсний экспорт үнийн уналтаас болоод бараг зогсчихлоо. Ер нь, сэргэх янз байна уу. Ямар таамаг тооцоо хийж байгаа бол?
-Урд нь манай нэг тонн нүүрс  70 ам.доллар байснаа одоо 50 болсон гэж дуулдана лээ. Энэ бол байдаг л явдал. Худалдан авагчийн зүгээс учруулж байгаа дарамт болохоос биш нүүрсний хэрэглээ буурч үнэ нь хямдраагүй. Эдийн засгийн  хямрал Хятдад нүүрлээд нүүрсний хэрэглээ, үнэ унаагүй. Ганцхан оронд нийлүүлж байгаагийн гай юм. Манай нүүрсийг худалдан авагч нь янз янз. Хятадын зарим муж импортын татвар нэмж байна. Яагаад гэвэл дотооддоо борлуулагдаж байгаа сайн чанарын коксжих нүүрс нь зах зээлийн дундаж үнээс доогуур ороод ирэхээр ашгаа нөхөж авахын тулд орон нутаг, мужын татвар бий болгосон. Ингэж байж Хятадын дундаж үнэд хүргэж буй юм. Энэ бол манайхан нүүрсээ бодлоггүй худалдаж байгаагийн шинж.
-Тэгэхээр хятадууд манай нүүрсийг аль болох хямд үнээр авахыг эрмэлздэг юм байж. Гэтэл  төрийн өмчит, монголчуудын хувь эзэмшдэг “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын “Чалко” компанид  нүүрс нийлүүлэх гэрээгээ өөрчилнө гэсэн. Хятадын тал өөрт ашиг­тай хийсэн гэрээгээ тийм ч амар өөрчлөхгүй байх гэх хүн ч байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд, гэрээг нь уншаагүй. Тийм болохоор “Чалко”-той хийсэн тэр гэрээний талаар хэлэх юм алга.

-Та дээр хэллээ. Ганц оронд нүүрс нийлүүлж бай­гаа учраас үнийн дарамт гарч байна гэсэн. Ер нь, хоёр, гурван оронд нийлүүлэх ойрхон зах зээл манайд байна уу.  Япон, Өмнөд Солонгосын нүүрсний хэрэг­лээ,  зах зээл нь ямар вэ?
-Япон, Өмнөд Солонгост аль алинд нь нүүрс байхгүй. Японд ганцхан орд бий. Тэр нь нутгийнх нь баруун хойд талд байдаг. Японы арал баруун хойд талдаа их уулархаг. Энэ их уулынхаа хойно нь далай руу орсон уналттай нүүрсний ордтой. Энэ нь тэгээд бас сайн чанарынх биш хүрэн нүүрс юм. Өмнөд Солонгост нүүрс байхгүй. Энд тэнд жаахан жаахан илрэл төдий л байдаг  байх. Иймд  энэ хоёр орон нүүрсний том импортлогчид.  Гол нийлүүлэгч нь Энэтхэг, Австрали. Сүүлийн үед ӨАБНУ нийлүүлээд эхэллээ. Өөрсдөө далайгаар тээвэрлэж авдаг болж байна. Тэгэхээр нүүрсний хэрэгцээ бий болсон нүүрс хэрэглэгчийн хүчин чадал хорогдоогүй цагт нүүрсний хэрэгцээ байхгүй боллоо гэсэн андууралд орж болохгүй. Нүүрсний хэрэглээ хэзээ ч буурна гэж байхгүй. Бид харин өөрсдөө зарим үед нийлүүлдэг. Бас үнэ ханш дээр янз бүрийн асуудал гарвал экспортоо зогсоодог эрсдэлийн механизмтай байх ёстой. Үүний тулд Эрсдэлийн санг байгуулах шаардлага бий.
Уг нь, уул уурхайн баялгийн гурван сан ажиллах ёстой л доо. Нэг нь Хүн амын ерөнхий хөгжлийн сан. Үүнд бүх төрлийн ашигт малтмал олборлогчдын ашгийн 10 хувь орж байх ёстой. Бас түүхий эдийн үнийн эрсдэл гарсан тохиолдолд түүний  зөрүүг нөхөж өгдөг Эрсдэлийн сан гэж байх хэрэгтэй юм. Энэ санг  мөн л эрдэс баялгаас олж байгаа ашгийн 10 хувиар бүрдүүлдэг л дээ.  Дээр нь Хөгжлийн сан гэж байх учиртай. Ийм сан нь улс оронд хөрөнгө оруулалт хийх боломж аажмаар бүрдүүлэх ёстой. Тэгэхээр манай улсын эрдэс баялгийн салбарт төрийн мэдэлд ийм гурван ажиллах шаардлага бий гэж бодож байна. Урд нь  Хүний хөгжлийн сан гэж байгуулсан л даа. Гэтэл өнөөдөр энэ  санд орсон мөнгийг нь авч хэрэглэчихээд байгаа юм.

-Оросууд Сибирьт нүүрсний  хэд хэдэн уурхай нээлээ. Энэ нь манай нүүрсний борлуулалт, зах зээлд сөрөг нөөлөөлнө гэсэн яриа бий. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Оросын Зүүн Сибирь  нүүрстэй нь үнэн. Гэхдээ багтаж ядсан тийм их хэмжээтэй биш. Тухайлбал, Якутад Нүрэнгэрийн орд гэж бий. Энэ ордоос  6-7 тонн эрчим хүчний нүүрс ашиглаж  байж нэг тонн коксжих нүүрс гаргаж авдаг.  Тэгээд тэр эрчим хүчний нүүрс нь овоолго болоод үлдэнэ. Урд нь Япон, Өмнөд Солонгос улс   коксжих нүүрсийг нь авдаг байсан юм.  Одоо чухам ямар харилцаатай байгааг мэдэхгүй байна. Би Зүүн Сибирийн нүүрсний компанийн захиралтай  уулзаж байсан. Тэр “Хятадад нүүрс нийлүүл гэж хараамаар юм байна” гэж ярьж байна лээ. Тэгээд “Үнэ дээр тохиролцож чаддаггүй. Жишээлбэл, үнслэг нь ийм үзүүлэлттэй байх ёстой. Гэтэл танай нүүрс тийм ирлээ үнэ буулгана гээд суучихдаг тул их хэцүү” гээд нэлээд хаширсан гэж байсан юм. Гэвч  хятадууд бий болсон үйлдвэрийнхээ хүчин чадлыг хадгалахын тулд гадаадаас нүүрс авахаас өөр аргагүй шүү дээ.
-Манай улсын хувьд ч ялгаагүй. Коксжих нүүрсээ ялгаж аваад эрчим хүчнийх нь үлдэж байгаа шүү дээ. Үүнийг цаашид яах вэ?
-Үлдэж байгаа эрчим хүчний нүүрсээ хүссэн хүсээгүй ч ашиглахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл эрчим хүчний нүүрс нь завсарын бүтээгдэхүүн нэртэй коксын баяжмалаас гарч ирэхдээ яг нунтаг гурил шиг болдог. Хатахаараа говийн салхинд хийсч өмнөд нутгийг  тэр аяар нь хар болгоно гэсэн үг.  Тэгэхээр Энэ нүүрсээ эрчим хүч гаргах, шингэрүүлж шатахуун болгох гээд олон төрлийн бүтээхүүн үйлдвэрлэхэд ашиглаж болно. Ийм учраас нүүрсний талаар баримтлах төрийн бодлого чухал байгаа юм.

-“Coal Mongolia-2013” олон улсын нүүрсний чуулга уулзалтын үеэр нүүрсний талаар баримтлах нэгдсэн бодлого боловсруулж бай­гаа гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатанд яваа юм бол?
-Хийж л байгаа. Гаргана даа. Үүнийг хар л даа баахан бичиг цаас  тойруулж тавьчихаад л сууж байна. Бид ирэх долоо хоногт нэгтгээд хүний гар дээр тавих санаатай. Манай хэдэн эрдэмтэд,  мэргэжилтэн судлаачид маань судалгаа, санаа оноогоо нэгтгээд ирж  л байна. Одоо үүнийг нь зангидаж нэгтгэх асуудал л чухал шүү дээ.
-Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй. Нүүрсээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар, боломж хэр зэрэг байна гэж та дүгнэх вэ?
-Өрсөлдүүлэх түүхий эдийн чанараас л хамаарна. Нэмүү өртөг шингэсэн сайн бүтээгдэхүүн гаргаад байвал өрсөлдөж чадах л байх. Нэн ховор зүйл зах зээл дээр гаргаад ирвэл тэртэй тэргүй амжилт олж бусдыг давж л таараа. Өрсөлдөх чадвар гэдэг маань оюуны чадавхитай эрдэмтэд нь дэлхийн зах зээлийн чиг хандлага ийм болох гэж байна гэдгийг тодорхойлохоос л эхэлнэ. Одоо 30 жилийн дараа гэхэд дэлхийн зах зээл  дээр борлогдсон бордооны нөөц дуусна шүү дээ. Тэгэхээр 30 жилийн дараа яах вэ гэдэг нь өнөөдөр асуудал болж байна. Хэрэв Монгол Улс эрдэс баялгийн бодлогоо 30 жилээр төлөвлөж харж чаддаг бол тэр үед болон ойрын 20 жилд юугаа ашиглах вэ гэдгээ цэгцтэй, дэс дарааллаа тодорхойлоод ажиллах ёстой юм. Ингэж байж л бусадтай өрсөлдөнө шүү дээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
Хамгийн их уншсан