Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Дээд шүүхийн шүүгч нарыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Батаагийн Батцэрэн, Баттогоогийн Цогт, Готовдоржийн Цагаанцоож, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Дашхүүгийн Цолмон, Мишигийн Батсуурь, Хуушааны Эрдэнэсувд нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Батаагийн Батцэрэнг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний, Баттогоогийн Цогтыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Готовдоржийн Цагаанцоожийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Дамдины Ганзоригийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Мишигийн Батсуурийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хуушааны Эрдэнэсувдыг Нийслэлийн шүүхийншүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.
Улсын дээд шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, хууль ёсыг дээдэлж, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж, шударга ажиллахыг захин шүүгчдийн үнэмлэхийг гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Батаагийн Батцэрэн, Баттогоогийн Цогт, Готовдоржийн Цагаанцоож, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Дашхүүгийн Цолмон, Мишигийн Батсуурь, Хуушааны Эрдэнэсувд нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Батаагийн Батцэрэнг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний, Баттогоогийн Цогтыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Готовдоржийн Цагаанцоожийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Дамдины Ганзоригийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Мишигийн Батсуурийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хуушааны Эрдэнэсувдыг Нийслэлийн шүүхийншүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.
Улсын дээд шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгч нарт Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, хууль ёсыг дээдэлж, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж, шударга ажиллахыг захин шүүгчдийн үнэмлэхийг гардуулав.
0 Сэтгэгдэл
























