Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Дахин санал хураахад 397.4 сая төгрөг зарцуулна
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нарын нэгийг сонгох санал хураалт энэ сарын 14-нд болохоор тойргийн хорооны шийдвэр гарсан билээ. Дахин санал хураалтад зарцуулах зардлын хэмжээг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. СЕХ-ноос 397.4 сая төгрөг зарцуулах саналаа холбогдох байнгын хорооны хуралдаанд танилцуулж, дэмжлэг авсан байна.
Хоёрхон хүний нэгийг сонгохын тулд ямар их мөнгө зарцуулдаг юм гэсэн шүүмжлэл УИХ-ын чуулганы танхимаас гарсан. Энэ асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулахдаа, “Зардлын хэмжээг тогтоохдоо УИХ-ын сонгуулийн зардлын жишгээр тогтоосон. Гэхдээ яг тийм хэмжээний биш, тэр жишгээр бууруулж тогтоосон. Энэ мөнгөний 40 хувь нь урамшуулалд зарцуулагддаг” гэж хариулсан юм. Түүний тайлбарласнаар сонгуулийн тойргийн хороо, хэсгийн хороонд ажилласан төрийн албан хаагч хийгээд бусад ажилчдад урамшуулал хэлбэрээр өгдөг гэсэн юм.
Дахин санал хураалт явуулах туршилтын санал хураалтыг өнөөдөр явуулсан байна. Санал хураалтад шаардлагатай саналын хуудас, автомат машиныг тус дүүргийн сонгуулийн тойргийн хороонд өчигдөр хүлээлгэн өгсөн байна.
Хэдийгээр ийн бэлтгэл ажлаа базаасан ч дахин санал хураалтын тухай иргэдийн мэдээлэл дутмаг байгааг гишүүд шүүмжилж байв. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Намайг тойрогтоо ажиллаж явахад сонгогчид маань хэзээ сонгуулиа өгөхөө мэдэхгүй байна. Тиймээс СЕХ-ноос иргэдийг санал хураалт хэзээ болох талаар иргэдийг үүрэгжүүлсэн хэлбэртэй зар сурталчилгаа явуулах шаардлагатай” гэдгийг хэлсэн юм. Энэ саналыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч хэлж байсан. Хэрэв ингэж зар сурталчилгаа явуулахгүй бол нийт сонгогчдын 20 хүрэхгүй хувиар гишүүн болох магадлал байгаа учир иргэдийг сайтар хамруулах хэрэгтэй гэлээ.

0 Сэтгэгдэл