Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Ерөнхийлөгчийн сонгуулийн зургадугаар сарын 26-нд явуулж, 15.8 тэрбум төгрөг зарцуулна
Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтооын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж зургадугаар сарын 26-нд санал хураахаар тогтлоо. Харин гадаадын улс оронд амьдарч байгаа иргэдийнхээ саналыг мөн сарын 14, 15, 16-нд хураах болов. Гэхдээ зөвхөн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг улсад амьдарч байгаа иргэдээс саналыг нь авна гэдгийг онцолж байсан юм.
УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Гадаадын иргэдийн саналын 14-16-ны өдөр авах нь хэтэрхий эрт байна. Эрт санал авах тусмаа маргаан үүсдэг. Тиймээс дөхүүлж байж гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах нь зүйтэй” гэсэн санал гарсан ч олонхи нь түүний саналыг дэмжсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийг СЕХ-ноос өргөн барьсан төслийн дагуу явуулахаар тогтсон юм.
Харин энэ сонгуулиар хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг асуудлыг мөн л чуулганы хуралдаанаар дэнсэлж тогтсон юм. СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ. Уг асуудлыг Төсвийн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн санал, дүгнэлтдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулинд сонгууль явуулахад зориулан 17.2 тэрбум төгрөг баталсан тул уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад 15.8 тэрбум төгрөг хүрэлцээтэй юу гэдэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж СЕХ-ноос ирүүлсэн тоог хэвээр баталлаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ, “Сонгууль явуулах зардал дэндүү өндөр байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ мөнгөнөөс хасч, бид тэдэн төгрөгт багтааж сонгууль явуулж чадна гэж хэлэх байтал нэмж оруулж ирсэн, энэ Засгийн газрын эмгэнэл” гэж хэлж байв.
Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтооын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж зургадугаар сарын 26-нд санал хураахаар тогтлоо. Харин гадаадын улс оронд амьдарч байгаа иргэдийнхээ саналыг мөн сарын 14, 15, 16-нд хураах болов. Гэхдээ зөвхөн Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг улсад амьдарч байгаа иргэдээс саналыг нь авна гэдгийг онцолж байсан юм. УИХ-ын дэд дарга М.Энхболд, “Гадаадын иргэдийн саналын 14-16-ны өдөр авах нь хэтэрхий эрт байна. Эрт санал авах тусмаа маргаан үүсдэг. Тиймээс дөхүүлж байж гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах нь зүйтэй” гэсэн санал гарсан ч олонхи нь түүний саналыг дэмжсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийг СЕХ-ноос өргөн барьсан төслийн дагуу явуулахаар тогтсон юм.
Харин энэ сонгуулиар хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг асуудлыг мөн л чуулганы хуралдаанаар дэнсэлж тогтсон юм. СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ. Уг асуудлыг Төсвийн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн санал, дүгнэлтдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулинд сонгууль явуулахад зориулан 17.2 тэрбум төгрөг баталсан тул уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад 15.8 тэрбум төгрөг хүрэлцээтэй юу гэдэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж СЕХ-ноос ирүүлсэн тоог хэвээр баталлаа. Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ, “Сонгууль явуулах зардал дэндүү өндөр байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ мөнгөнөөс хасч, бид тэдэн төгрөгт багтааж сонгууль явуулж чадна гэж хэлэх байтал нэмж оруулж ирсэн, энэ Засгийн газрын эмгэнэл” гэж хэлж байв.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























