Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Хувьсагч

“Хувьсагч гэдэг нь тоон утга нь хэд ч байж болох үл мэдэгдэх тоо юм” гэсэн тодорхойлолтыг “Википедиа”-гаас олж харж болно. Мэдээж хувьсагч нь математикийн тэгшитгэлийн шийд гэдгийг дунд сургуульд хүн бүр үзсэн учраас мэднэ. Нэг хувьсагчийг олохдоо ямагт нөгөө хувьсагчийг ашиглана гэсэн тодорхойлолт байдгийг та мартаагүй байх. Гэвч УИХ-ын дэд даргынхаа ачаар хувьсагч гэж юуг хэлээд байна вэ гэдгийг монголчууд ойлгохыг ч хүсэхээ больсон гэхэд хилсдэхгүй. Үгийн үндсээр нь авч үзвэл хувьсч өөрчлөгдөх гэж тайлбарлаж болох.
Бид С.Баярцогтын яриад байгаа тэрхүү тоон ертөнцөд амьдарч байгаа гээд бодоод үзье. Монгол Улс бол тэгшитгэлийн шийдээ хэдэн янзаар үзээд олж дийлэхгүй байгаа тоон ертөнц болж хувирч. Харин гол судлагдахуун болсон ард түмэн нь хамаарах хувьсагч нь бол С.Баярцогт мэтээс авхуулаад өчнөөн олон үл хамаарах хувьсагчтай.
С.Баярцогт мэт нь ард түмэнд эерэг бас сөрөг нөлөө үзүүлэгч үл хамаарах хувьсагч юм. Тэрээр нэгэн цагт Оюу толгойн гэрээний талаар тайлбарлаж байхдаа хамаарах хувьсагчид эерэг нөлөө үзүүлэгч байсан бол харин өнөөдөр сөрөг нөлөө үзүүлэгч болжээ. Үл хамаарах хувьсагч С.Баярцогт нь сая ам.долларыг 1600 евро болгон хувиргаж тайлбарлаж чадах шидтэйгээрээ математикийн ертөнцөд нэгэн шинэ хувьсагч болоод байгаа. Гэхдээ түүний “ачаар” математикийн ертөнцөд нэгэн шинэ нээлт хийсэн. Тэрээр хувьсагчийн ам бүлийг нэмж чадсанаараа тоон ертөнцөд улаанаар тэмдэглэгдэн үлдэх болж байгаа юм.Саная л даа.
С.Баярцогт “Оюу толгойн гэрээ бол Монгол Улсад ямар ч эрсдэлгүй. Эдийн засгийн модел гэдэг нь 50 орчим өгөгдөхүүнтэй. 80 жилээр хийгдэж байгаа, 20 мянган хувьсагчтай. Ийм санхүүгийн загвартай” хэмээн их бардам хэлж байсныг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Манай Сангийн сайд гялалзаж гарч ирээд өөрийгөө мэдлэгтэй мэдээлэлтэй гэсэн л дээ. 20 мянган хувьсагч гэж байдаггүй юм. Би өөрөө математик загварын мэргэжилтэй хүн. 45 жил энүүгээр ажиллаж байна. АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь тооцдог загвар 159 хувьсагчтай байдаг. Тэгвэл Монголын эдийн засгийн хамгийн том загвар нь МОН-3 гээд 100 хувьсагчтай. Би бодож байлаа. Сангийн сайд маань загвараа үзээгүй юм байна. Ажиллаагүй юм байна. Мэдэхгүй юм байна. Худлаа хэллээ гэж... Монголчууд сайдаа шоолоод өнгөрч болно. Гэтэл хөрөнгө оруулагчид монголчуудыг юу ч гэж донгосуулж болдог юм байна гэж шоолж байгаа” хэмээн хэлснийхээ төлөө “зөнөчихөж “ гэдэг үг сонсоод өнгөрсөн.
Үнэндээ С.Баярцогт гишүүн маань 100-г 20 мянга болгох “чадалтай” шигээ сая ам.долларыг 1600 болгож чадах шидтэй болж хувирчихаад байгаа юм. Үл хамаарах хувьсагч аа гэж...
БАЯРЦОГТ УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС ЗАЙЛААЧ ЭЭ

mongoliin tord hujaa hereggui. zailuulaachee.ene hujaa bi hujaa gej ooroo heleed baigaa bishuu
muu novshiig duujilj shataagaad uragsh n khil davuulj tsats
horondoo hordood yavaa tsaad bayartsogt urvagch chini.
Bayartsogt yagaad uuruu sanalaaraa ogtsrohgui bnaaaaaaa

“Хувьсагч гэдэг нь тоон утга нь хэд ч байж болох үл мэдэгдэх тоо юм” гэсэн тодорхойлолтыг “Википедиа”-гаас олж харж болно. Мэдээж хувьсагч нь математикийн тэгшитгэлийн шийд гэдгийг дунд сургуульд хүн бүр үзсэн учраас мэднэ. Нэг хувьсагчийг олохдоо ямагт нөгөө хувьсагчийг ашиглана гэсэн тодорхойлолт байдгийг та мартаагүй байх. Гэвч УИХ-ын дэд даргынхаа ачаар хувьсагч гэж юуг хэлээд байна вэ гэдгийг монголчууд ойлгохыг ч хүсэхээ больсон гэхэд хилсдэхгүй. Үгийн үндсээр нь авч үзвэл хувьсч өөрчлөгдөх гэж тайлбарлаж болох.
Бид С.Баярцогтын яриад байгаа тэрхүү тоон ертөнцөд амьдарч байгаа гээд бодоод үзье. Монгол Улс бол тэгшитгэлийн шийдээ хэдэн янзаар үзээд олж дийлэхгүй байгаа тоон ертөнц болж хувирч. Харин гол судлагдахуун болсон ард түмэн нь хамаарах хувьсагч нь бол С.Баярцогт мэтээс авхуулаад өчнөөн олон үл хамаарах хувьсагчтай.
С.Баярцогт мэт нь ард түмэнд эерэг бас сөрөг нөлөө үзүүлэгч үл хамаарах хувьсагч юм. Тэрээр нэгэн цагт Оюу толгойн гэрээний талаар тайлбарлаж байхдаа хамаарах хувьсагчид эерэг нөлөө үзүүлэгч байсан бол харин өнөөдөр сөрөг нөлөө үзүүлэгч болжээ. Үл хамаарах хувьсагч С.Баярцогт нь сая ам.долларыг 1600 евро болгон хувиргаж тайлбарлаж чадах шидтэйгээрээ математикийн ертөнцөд нэгэн шинэ хувьсагч болоод байгаа. Гэхдээ түүний “ачаар” математикийн ертөнцөд нэгэн шинэ нээлт хийсэн. Тэрээр хувьсагчийн ам бүлийг нэмж чадсанаараа тоон ертөнцөд улаанаар тэмдэглэгдэн үлдэх болж байгаа юм.Саная л даа.
С.Баярцогт “Оюу толгойн гэрээ бол Монгол Улсад ямар ч эрсдэлгүй. Эдийн засгийн модел гэдэг нь 50 орчим өгөгдөхүүнтэй. 80 жилээр хийгдэж байгаа, 20 мянган хувьсагчтай. Ийм санхүүгийн загвартай” хэмээн их бардам хэлж байсныг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Манай Сангийн сайд гялалзаж гарч ирээд өөрийгөө мэдлэгтэй мэдээлэлтэй гэсэн л дээ. 20 мянган хувьсагч гэж байдаггүй юм. Би өөрөө математик загварын мэргэжилтэй хүн. 45 жил энүүгээр ажиллаж байна. АНУ-ын эдийн засгийг бүхэлд нь тооцдог загвар 159 хувьсагчтай байдаг. Тэгвэл Монголын эдийн засгийн хамгийн том загвар нь МОН-3 гээд 100 хувьсагчтай. Би бодож байлаа. Сангийн сайд маань загвараа үзээгүй юм байна. Ажиллаагүй юм байна. Мэдэхгүй юм байна. Худлаа хэллээ гэж... Монголчууд сайдаа шоолоод өнгөрч болно. Гэтэл хөрөнгө оруулагчид монголчуудыг юу ч гэж донгосуулж болдог юм байна гэж шоолж байгаа” хэмээн хэлснийхээ төлөө “зөнөчихөж “ гэдэг үг сонсоод өнгөрсөн.
Үнэндээ С.Баярцогт гишүүн маань 100-г 20 мянга болгох “чадалтай” шигээ сая ам.долларыг 1600 болгож чадах шидтэй болж хувирчихаад байгаа юм. Үл хамаарах хувьсагч аа гэж...
0 Сэтгэгдэл
2014.10.23
2014.10.23
2013.04.12
2013.04.12
2013.04.12
2013.04.09