Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
УИХ-ын дарга З.Энхболд Азийн эдийн засгийн форумд оролцоно
УИХ-ын дарга З.Энхболд Азийн төлөөх “Боаогийн чуулга уулзалт”-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл болон Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар багтсан байна.
УИХ-ын дарга чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Си Зиньпин болон зарим улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн буцах замдаа Бээжинд саатаж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзах юм байна. Мөн Гонконгийн “Phoenix”, Хятадын төв телевиз “CCTV-2”д ярилцлага өгнө.
Улаанбаатарын агаарын бохирдлыг шийдэх гарц хайж бусад улс орны туршлагыг судалж байгаа УИХ-ын дарга “Хамгийн зөв гарц бол түлшээ солих буюу нүүрснээс гаргасан хийгээр цахилгаан станцууд, айлууд халах ёстой” гэж үзэж байгаа билээ. Тэрбээр саяхан АНУ-д айлчлахдаа нүүрснээс шингэн түлш боловсруулдаг эко үйлдвэр болох “Дакота газ”-ийн үйл ажиллагаатай танилцаж байсан бол энэ удаа Ордос хотод Шэньхуа корпорацийн нүүрснээс шингэн түлш боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах юм.
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэлхийн түвшинд ашиглаж байгаа шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, ирэх өвлийн утааг багасгахад холбогдох яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд одооноос анхаарлаа хандуулан дорвитой арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсан билээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга З.Энхболд Азийн төлөөх “Боаогийн чуулга уулзалт”-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл болон Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар багтсан байна.УИХ-ын дарга чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Си Зиньпин болон зарим улсын хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн буцах замдаа Бээжинд саатаж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзах юм байна. Мөн Гонконгийн “Phoenix”, Хятадын төв телевиз “CCTV-2”д ярилцлага өгнө.

0 Сэтгэгдэл