Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
С.Чинзориг давж заалдана
УИХ-ын 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 14-нд дахин санал хураалт болно. Уг санал хураалтаар хууль тогтоох байгууллагын 75 дахь гишүүн үнэмлэхээ өвөртлөх юм. Харин жил орчим маргаантай байгаа УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу өвөрхангайчуудыг төлөөлөх хоёр дахь суудал парламентад эзгүй байгаа. Маргаантай байсан уг тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Зоригт, МАН-ын гишүүн С.Чинзориг нарын хэн нэг нь орж ирэх ёстой байв. Шүүхийн шийдвэр Д.Зоригтын талд гарсан байна. Тиймээс С.Чинзориг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах болжээ. Тэрээр “Аливаа хэргийг цагдаагийн байгууллага хянаж, шалгаж нотолсны дараа шүүхийн байгууллага шийдвэр гаргах ёстой. Гэтэл цагдаагийн байгууллага зөв, бурууг нь тогтоогоогүй байхад шүүхээр хууль бус шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна” хэмээн ийн давж заалдаж буй аж.

0 Сэтгэгдэл