Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
“Монгол-Сингапурын бизнес форум”-ыг анх удаа зохион байгууллаа
Сингапур улсад анх удаа “Монгол-Сингапурын бизнес форум”-ыг тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас санаачлан зохион байгууллаа. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлалтай уг форумыг уялдуулан зохион байгуулсан байна. Форум нь хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа өргөжин хөгжих, хот байгуулалт, төлөвлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа бий болгох, харилцан туршлага солилцох зэрэг олон талын ач холбогдолтой аж. Дэд сайд Д.Ганхуяг, Элчин сайд Б.Дэлгэрмаа нар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас баримталж буй бодлого, зорилтот хөтөлбөрүүдийн талаар төлөөлөгчдөд танилцуулжээ.
Монгол, Сингапурын төр, хувийн хэвшил, бизнесийнхний 140 гаруй зочид төлөөлөгч оролцсон уг форумд манай улсын дэд бүтэц, аялал жуулчлал, эрүүл мэнд, барилга, хот байгуулалтын салбарт төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулсан байна. Түүнчлэн энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах, туршлага солилцох, эдгээр салбарт Сингапурын сонирхлыг бий болгох, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох зэрэг зорилтууддаа хүрч чадсан арга хэмжээ болсон аж.

0 Сэтгэгдэл