Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд хүндэтгэл үзүүлжээ
Индонези улсад саяхан Азийн парламентчдын Бага хурал болсон. Энэ хуралд манай улсыг төлөөлж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ оролцсон юм. Бага хуралд 20 орны 60-аад төлөөлөгч оролцож, санал бодлоо хуваалцжээ. Түүнчлэн тэд 2015 оноос хойшхи хөгжлийн бодлогоо өөр өөрийн улсын онцлогт тохируулан тодорхойлох, Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх талаар хоёр өдрийн турш хуралдсан гэнэ. Энэ хурлын үеэр УИХ-ын З.Баянсэлэнгэ өнгөрсөн жил Япон улсад амийг нь аварсан Индонези улсын парламентын гишүүн Атте Сугандитэй уулзсан байна. Тэрээр энэ тухайгаа “Фэйсбүүк” хуудастаа “Азийн парламентчдын Бага хурлын үеэр Японд амийг нь аварсан Индонези улсын парламентын гишүүн Атте Сугандитэй уулзсан баярт үйл явдал болсон. Түүний бие сайжирсан байгааг харах сайхан байлаа. Атте Суганди эхнэрийнхээ хамт намайг гаргаж өгөхөөр ирэхдээ үндэсний хувцсаа өмсч, их л хүндэтгэл үзүүллээ. Бид эргээд уулзах өлзийтэй ерөөл өргөв” хэмээн бичсэн байв.

0 Сэтгэгдэл