Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хувь заяа СЕХ-ноос хамаарна

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосныг хүчингүй болгосон СЕХ-нд даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх өчигдөр хэлэлцээд УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны тогтоолуудтай холбоотой асуудлыг СЕХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүн хэвээр үлдэх үү, үгүй юү гэдэг эцсийн хувь заяаг СЕХ шийдэх болж байгаа аж.
Харин Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлийг хэлэлцэж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тэдэнд мөнгөн урамшуулал олгох нь зүйтэй гэсэн СЕХ-ны шийдвэрийг баталгаажуулжээ. Хуулийн энэ заалтаар бол Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгчдийн энэ хүмүүст өгсөн тус бүрийн 100 мянган төгрөгийг 10 дахин өсгөж урамшуулал олгох юм.

0 Сэтгэгдэл