Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар нээлттэй хэлэлцүүлэг болно
МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос санаачилан зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг тусгаж байгаа талаар мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл тус хорооныхон дэвшүүлж буй “Улс төрийн намын тухай хууль”, “Монгол Улсын эрүүгийн хууль”,“Авлигатай тэмцэх тухай хууль”, мөн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг улс төрийн нам, түүний дэргэдэх болон төрийн, төрийн бус залуучуудын байгууллагууд, түүнчлэн их дээд сургуулиудын оюутан залуучууд, хуульчдыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь 04-р сарын 01-нд төрийн ордны “Иргэний танхим”-д 14:00 цагаас болох бөгөөд сонирхсон хуульчид, хууль зүйн чиглэлээр сурч буй оюутан залуучууд та бүхнийг өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцахыг хүсэж байна. Тэд “Монгол Улсын эрүүгийн хууль”-д хээл хахуулийн гэмт хэргийн талаар, “Улс төрийн намын тухай хууль”-д намын дэргэдэх төрийн бус байгууллага байгуулахыг хориглох, улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах,“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн(шинэчилсэн найруулга) төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд хандсан /архи тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, авлига, гэмт хэргийн эсрэг, хотын соёл, нийтийн биеийн тамир, эрүүл амьдрах ухаан зэргийг дэмжих/ аливаа реклам сурталчилгаа, мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй цацах боломжийг олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг саналыг дэвшүүлээд байгаа билээ. Залуучуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараагаар энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулгандУИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барих юм байна.


0 Сэтгэгдэл
























