Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Лениний музейн үзмэрийг МАН устгасан байж мэднэ

Лениний музейн үзмэр хаана байгаа гэдгээр Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Лениний музейн барилга болон үзмэрийг ашиглаж байгаа МАН өнөө хүртэл хүлээлгэж өгөхгүй байгаагаас энэ музейн үзмэр алдагдсан байж магадгүй гэсэн таамгийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороо дэвшүүлж ийнхүү цагдаа, хяналтын байгууллагад хандсан юм байна.
Холбогдох албаныхан энэ оны нэгдүгээр сард гарсан Үлэг гүрвэлийн музей байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Лениний музейг өнөөдөр ашиглаж байгаа МАН-д музейн барилга, үзмэрийг яаралтай хүлээлгэж өгнө үү гэсэн албан бичиг өгсөн ч тодорхой хариу өгөөгүй юм. Тиймээс музейг зориулалт ёсоор ашиглахын тулд зөвхөн албан бичиг илгээж, хүлээлгэж өгөхийг хүлээх бус, хууль эрх зүйн талаас арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байна гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яам мэдээллээ.

0 Сэтгэгдэл