Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Чингис хааны нэр, хөргийг хэрхэн ашиглахыг хуулиар зохицуулна
УИХ-ын дэд дарга Л.Цогд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нар өнөөдөр өргөн барилаа.
“Чингис хаан” нэр, “Чингис хаан хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах боломж нээлттэй байгаа бөгөөд уг нэр, хөрөг бэлгэдлийг ашигласан бараа, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол өнөөдөр гудамжинд, хог дээр хэвтэж байгаа нь бид үндэстнийхээ бахархлыг үл хүндэтгэсэн явдал болж байгаагаас гадна “Чингис хаан” гэх энэ түүхэн хүний нэр хүндийг ч гутаан доромжилж байна гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Тиймээс Монгол үндэстний бахархал болсон “Чингис хаан” нэр, “Чингис хааны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, хэрэглэх, ашиглах хүрээ хязгаарыг тогтоох, жинхэнэ утгаар нь Монгол үндэстний бахархал байлгах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөл санаачилсан гэдгээ гишүүд хэллээ.
Хуулийн төсөл нь 3 бүлэг, 12 зүйлтэй юм. Төсөлд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журам, хүрээ хязгаар, уг нэр, хөргийг хэрэглэж, ашиглаж болохгүй нөхцөл зэргийг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэстний бахархалтай байх, түүнийгээ хүндэтгэх, түүндээ итгэх, үндэсний эв нэгдэлд чухал ач холбогдолтой гэж хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дэд дарга Л.Цогд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Баярсайхан нар өнөөдөр өргөн барилаа.“Чингис хаан” нэр, “Чингис хаан хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах боломж нээлттэй байгаа бөгөөд уг нэр, хөрөг бэлгэдлийг ашигласан бараа, бүтээгдэхүүний сав, баглаа, боодол өнөөдөр гудамжинд, хог дээр хэвтэж байгаа нь бид үндэстнийхээ бахархлыг үл хүндэтгэсэн явдал болж байгаагаас гадна “Чингис хаан” гэх энэ түүхэн хүний нэр хүндийг ч гутаан доромжилж байна гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Тиймээс Монгол үндэстний бахархал болсон “Чингис хаан” нэр, “Чингис хааны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, хэрэглэх, ашиглах хүрээ хязгаарыг тогтоох, жинхэнэ утгаар нь Монгол үндэстний бахархал байлгах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөл санаачилсан гэдгээ гишүүд хэллээ.
Хуулийн төсөл нь 3 бүлэг, 12 зүйлтэй юм. Төсөлд “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиглах журам, хүрээ хязгаар, уг нэр, хөргийг хэрэглэж, ашиглаж болохгүй нөхцөл зэргийг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэстний бахархалтай байх, түүнийгээ хүндэтгэх, түүндээ итгэх, үндэсний эв нэгдэлд чухал ач холбогдолтой гэж хуулийн төсөл санаачлагч гишүүд үзэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























