Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Солонгосын гурван од бүсгүй пропофол эмэнд донтсон хэргээр шүүхэд дуудагдлаа
Попын хаан Майкл Жексоны үхлийн шалтгаан гэгддэг пропофол эмийг байнга хэрэглэдэг Өмнөд Солонгосын гурван эмэгтэй жүжигчин өчигдөр шүүхэд дуудагджээ. Прокурорын нотлох баримтаар бол жүжигчин Жан Ми Инэ 2011 оны хоёрдугаар сараас эхлэн 2013 оны есдүгээр сар хүртэл нийтдээ 95 удаа пропофол эм хэрэглэсэн бол жүжигчин Пак Ши Ён мөн л 2011 оны хоёрдугаар сараас өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл 185 удаа энэ эмийг уусан байна. Тэгвэл тэдэнтэй хамт шүүхэд дуудагдсан жүжигчин Ли Сюн Ён мөн хугацаанд 111 удаа пропофол хэрэглэсэн байна. Ли Сюн Ён бол бидний “Анхны хайр” киноны дүрээр мэдэх жүжигчин билээ.
Жүжигчин бүсгүйчүүд пропофолыг хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч байгаа ч зөвхөн эмчилгээний зорилгоор хэмээн мэдүүлж байгаа гэнэ. Тэд шүүх хуралд ирэхдээ хэвлэлийнхэнд хандан уучлал гуйсан ч ирэх сард болох шүүх хурлаар буруугүй гэдгээ батлах болно гэжээ.
Өвчин намдаах, тайвшруулах зориулалттай маш хүчтэй үйлчилгээтэй пропофол шиг эмэнд донтох явдал алдартнууд дунд цөөнгүй байдгийн хамгийн тод жишээ нь Майкл Жексон юм. Тэрээр энэ эмийг удаан хугацааны турш хэрэглэдэг байсан бөгөөд нас барахынхаа өмнө тун хэтрүүлэн ууснаар үхэлд хүргэсэн гэсэн дүгнэлтийг задлан шинжилгээгээр гаргасан байдаг. Энэ эмийг Ли Сюн Ён эмчилгээний зорилгоор хэрэглэсэн гэж мэдэгдсэн бол жүжигчин Жан Ми Инэгийн хувьд гоо сайхнаа хадгалахын тулд хийлгэдэг эмчилгээний явцад үүсэх өвчнийг намдаахын тулд пропофол уусан гэж мэдүүлжээ. Түүний өмгөөлөгч мэдэгдэхдээ “Прокурорууд жүжигчин хүний үргэлж гоо сайхнаа хадгалж байх шаардлагыг ойлгохгүй байна. Жан Ми Инэ арьсны таргалуулдаг эсийг устгаж, зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлдэг нүүрстөрөгчийн давхар ислийн хийгээр тариулдаг бөгөөд энэ нь маш зовиуртай байдаг учраас өвчин намдаах эм хэрэглэдэг” гэсэн байна.



Попын хаан Майкл Жексоны үхлийн шалтгаан гэгддэг пропофол эмийг байнга хэрэглэдэг Өмнөд Солонгосын гурван эмэгтэй жүжигчин өчигдөр шүүхэд дуудагджээ. Прокурорын нотлох баримтаар бол жүжигчин Жан Ми Инэ 2011 оны хоёрдугаар сараас эхлэн 2013 оны есдүгээр сар хүртэл нийтдээ 95 удаа пропофол эм хэрэглэсэн бол жүжигчин Пак Ши Ён мөн л 2011 оны хоёрдугаар сараас өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл 185 удаа энэ эмийг уусан байна. Тэгвэл тэдэнтэй хамт шүүхэд дуудагдсан жүжигчин Ли Сюн Ён мөн хугацаанд 111 удаа пропофол хэрэглэсэн байна. Ли Сюн Ён бол бидний “Анхны хайр” киноны дүрээр мэдэх жүжигчин билээ. Жүжигчин бүсгүйчүүд пропофолыг хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрч байгаа ч зөвхөн эмчилгээний зорилгоор хэмээн мэдүүлж байгаа гэнэ. Тэд шүүх хуралд ирэхдээ хэвлэлийнхэнд хандан уучлал гуйсан ч ирэх сард болох шүүх хурлаар буруугүй гэдгээ батлах болно гэжээ.
Өвчин намдаах, тайвшруулах зориулалттай маш хүчтэй үйлчилгээтэй пропофол шиг эмэнд донтох явдал алдартнууд дунд цөөнгүй байдгийн хамгийн тод жишээ нь Майкл Жексон юм. Тэрээр энэ эмийг удаан хугацааны турш хэрэглэдэг байсан бөгөөд нас барахынхаа өмнө тун хэтрүүлэн ууснаар үхэлд хүргэсэн гэсэн дүгнэлтийг задлан шинжилгээгээр гаргасан байдаг. Энэ эмийг Ли Сюн Ён эмчилгээний зорилгоор хэрэглэсэн гэж мэдэгдсэн бол жүжигчин Жан Ми Инэгийн хувьд гоо сайхнаа хадгалахын тулд хийлгэдэг эмчилгээний явцад үүсэх өвчнийг намдаахын тулд пропофол уусан гэж мэдүүлжээ. Түүний өмгөөлөгч мэдэгдэхдээ “Прокурорууд жүжигчин хүний үргэлж гоо сайхнаа хадгалж байх шаардлагыг ойлгохгүй байна. Жан Ми Инэ арьсны таргалуулдаг эсийг устгаж, зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлдэг нүүрстөрөгчийн давхар ислийн хийгээр тариулдаг бөгөөд энэ нь маш зовиуртай байдаг учраас өвчин намдаах эм хэрэглэдэг” гэсэн байна.



0 Сэтгэгдэл
zochin
ene chin hAR TAMHI UU? HEREGLSNII DARAA YAMAR BDAG YUM BOLDOO MANSUURDAG GOY BDAG BOLOOD L HEREGLDEG BHDAA
2013.05.26























