БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Солонгын долоон өнгө ч онигоонд ормоор судалтай жонш Монголоос олджээ
Монгол Улс 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1170 гаруй ордтой гэдэг. Өнөөдрийн бидний хэрүүл хийгээд байгаа Оюу толгой, Таван толгой зэрэг том ордыг геологичид илрүүлсэн. Тэгэхээр Монгол орон ямар их баялагтай вэ гэдгийг тэд нээж, эрдэнэсийн сандаа бүртгэж буй. Өөрөөр хэлбэл, хөдөө хөхөрч гадаа гандаж улсынхаа эрдэнэсийн авдарт орох баялгийг хайдаг хүмүүс. Тэд шороо малтаж, чулуу түүж яваад ямар нэг эрдэнэс оллоо гэхэд учиргүй ухаж төнхөөд, уурхай ажиллуулаад байдаггүй билээ. Харин ч ийм эрдэнэстэй, тийм нутагтай шүү гэдгийг үр хойч үедээ хэлж өгдөг гэж болно. Геологчдын хөдөлмөр дан ганц эрдэнэс олоод тогтохгүй. Бидний газар нутаг хэдэн мянга, сая жилийн өмнө тэгж ингэж тогтжээ гэдийг тогтоодог шинжлэх ухаан юм билээ.
Монголын геологичид энэ өдрүүдэд ОХУ-ын соёлын мэдээллийн төвд чуулж байна. Тэд эрдэм мэдлэг, онол, туршлагаа хуваалцаж, өнгөрсөн жилийн ололт амжилтаа ярилцаж буй юм. Түм түжигнэж, бум бужигнасан хурлын үеэр компаниуд өөрсдийгөө танилцуулж байв. Бас Монгол орны баялгийг илтгэсэн үзмэрүүд ч гарчээ. Тэр үзмэр дундаас хүмүүсийн сонирхол татсан заримыг нь дор дурдъя. Үүнд, уран байгалийн бүтээсэн амьтан, үлгэрийн баатрын дүр ч байв. Тухайлбал, голоор нь зүссэн гартаам чулуу хүүхэлдэйн кинонд ухаантай дүрээрээ тодорсон “Шар шувуу” нэртэй. Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутгаас олдсон Девоны галавын үеийн жижиг дунгууд шавааралдан тогтож, чулуужсан нь сонин. Энэ нь, Монголын ээрэм говь эртний далайн ёроол гэдгийг баталж байна. Үүнээс гадна бас л Девоны галавын найман цацрагт шүр олны анхаарал татна. Учир нь, энэ шүр эрт галавын үеийн газар хөдлөлтөөр хуваагдаж, буцаж нийлсэн нь тод харагдана. Тиймээс “Найман цацраг” гэж нэрлэсэн бололтой. Монгол ардын үлгэрийн муу талын гол баатар мангас. Тэгвэл “мангас” нэртэй говийн өгөршиж тогтсон мана чулуу бий. Үүнийг харвал яах аргагүй араа соёо нь ярзайж, юу юугүй үмхээд авах гэж байгаа аймшигт амьтныг дүрсэлсэн байгаль эхийн уран баримал юм. Мөн Дорноговь аймгийн Айраг сумаас худалдсан том хэмжээтэй барагцаалбал лав 30 гаруй кг татах жонш олджээ. Судалтсан өнгийг нь харвал солонгийн долоон өнгө ч “онигоонд” орно гэсэн үг. Тэгэхээр мэргэжлийн дуран авайгаар харвал юу харагдах бол. Энэ бүгдээс үзэхэд, Монгол орон ямар их баялагтай юм бэ гэж дуу алдмаар. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.
Bayarlalaa, setguulchee
minii eh oron gaihmaar shuu
Монгол Улс 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1170 гаруй ордтой гэдэг. Өнөөдрийн бидний хэрүүл хийгээд байгаа Оюу толгой, Таван толгой зэрэг том ордыг геологичид илрүүлсэн. Тэгэхээр Монгол орон ямар их баялагтай вэ гэдгийг тэд нээж, эрдэнэсийн сандаа бүртгэж буй. Өөрөөр хэлбэл, хөдөө хөхөрч гадаа гандаж улсынхаа эрдэнэсийн авдарт орох баялгийг хайдаг хүмүүс. Тэд шороо малтаж, чулуу түүж яваад ямар нэг эрдэнэс оллоо гэхэд учиргүй ухаж төнхөөд, уурхай ажиллуулаад байдаггүй билээ. Харин ч ийм эрдэнэстэй, тийм нутагтай шүү гэдгийг үр хойч үедээ хэлж өгдөг гэж болно. Геологчдын хөдөлмөр дан ганц эрдэнэс олоод тогтохгүй. Бидний газар нутаг хэдэн мянга, сая жилийн өмнө тэгж ингэж тогтжээ гэдийг тогтоодог шинжлэх ухаан юм билээ. Монголын геологичид энэ өдрүүдэд ОХУ-ын соёлын мэдээллийн төвд чуулж байна. Тэд эрдэм мэдлэг, онол, туршлагаа хуваалцаж, өнгөрсөн жилийн ололт амжилтаа ярилцаж буй юм. Түм түжигнэж, бум бужигнасан хурлын үеэр компаниуд өөрсдийгөө танилцуулж байв. Бас Монгол орны баялгийг илтгэсэн үзмэрүүд ч гарчээ. Тэр үзмэр дундаас хүмүүсийн сонирхол татсан заримыг нь дор дурдъя. Үүнд, уран байгалийн бүтээсэн амьтан, үлгэрийн баатрын дүр ч байв. Тухайлбал, голоор нь зүссэн гартаам чулуу хүүхэлдэйн кинонд ухаантай дүрээрээ тодорсон “Шар шувуу” нэртэй. Мөн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутгаас олдсон Девоны галавын үеийн жижиг дунгууд шавааралдан тогтож, чулуужсан нь сонин. Энэ нь, Монголын ээрэм говь эртний далайн ёроол гэдгийг баталж байна. Үүнээс гадна бас л Девоны галавын найман цацрагт шүр олны анхаарал татна. Учир нь, энэ шүр эрт галавын үеийн газар хөдлөлтөөр хуваагдаж, буцаж нийлсэн нь тод харагдана. Тиймээс “Найман цацраг” гэж нэрлэсэн бололтой. Монгол ардын үлгэрийн муу талын гол баатар мангас. Тэгвэл “мангас” нэртэй говийн өгөршиж тогтсон мана чулуу бий. Үүнийг харвал яах аргагүй араа соёо нь ярзайж, юу юугүй үмхээд авах гэж байгаа аймшигт амьтныг дүрсэлсэн байгаль эхийн уран баримал юм. Мөн Дорноговь аймгийн Айраг сумаас худалдсан том хэмжээтэй барагцаалбал лав 30 гаруй кг татах жонш олджээ. Судалтсан өнгийг нь харвал солонгийн долоон өнгө ч “онигоонд” орно гэсэн үг. Тэгэхээр мэргэжлийн дуран авайгаар харвал юу харагдах бол. Энэ бүгдээс үзэхэд, Монгол орон ямар их баялагтай юм бэ гэж дуу алдмаар. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл
Зочин
Геологичидыг зөв нүдээр харжээ, аргагүй юм уншиж,бичиж,найрууддаг хүн байна.
2013.03.29
2013.03.29
2013.03.22
























