Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд хоёр дахиа нүүдлээсээ буцав
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан захирамжуудаас хоёрт нь Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдлоор маргаан үүсгэсэн билээ. Тодруулбал, иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар Ерөнхий сайдын 2013 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Д.Амарбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргын “үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай” 07 дугаартай захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн цэцэд хандсан бол иргэн Д.Ламжав Ерөнхий сайдын өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд гаргасан Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Д.Ариунсанг томилсон 83 дугаар захирамж нь мөн л Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан гэж гомдол хаягласан юм. Эхний хоёр иргэн гомдолдоо Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн нэр томъёо төрийн албанд байхгүй Ерөнхий сайд дур мэдэн Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэсэн байв. Иргэн Д.Ламжавын хувьд гүйцэтгэх ажлын туршлагагүй хүнийг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсон гэдгийг гомдолдоо тусгасан байлаа.
Үндсэн хуулийн цэц өчигдөр дунд суудлын хуралдаанаараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилсон захирамж нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцлээ. Гэвч Ерөнхий сайд цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө буюу уржигдар 83 дугаар захирамжаа хүчингүй болгожээ. Тиймээс ҮХЦ Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзээд, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаагаа зогсоов. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчиж гаргасан захирамжаа цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө хүчингүй болгосон тохиолдол хоёр дахиа давтагдсан нь энэ.
Тэрээр өмнө нь Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг дарга нарыг чөлөөлж, оронд нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгч түр томилох тухай захирамжаа ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө хүчингүй болгосон юм. Ерөнхий сайд шатраар бол хоёр дахиа нүүдлээ буцаалаа гэсэн үг. Уг нь, шатар тоглоход нэгэнт нүүсэн л бол буцаах эрх байдаггүй.
Засгийн газрын харьяа зарим агентлагийн даргыг мэдлэг, ур чадвар, туршлага зэргийг нь харгалзахгүйгээр хууль бусаар томилж, Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн тухай иргэдийн гомдол ч Үндсэн хуулийн цэцэд ирсэн байгаа гэнэ. Тэгэхээр ялагдахдаа тулбал Ерөнхий сайд маань өмнө нь гаргасан захирамжуудаа цуцлах хэрэг үү.
IIM JANJINTAI DAIND OROLTSWOL HETSUU EE.HULCHGAR HELSEN YARISANDAA BJ CHADDAGGUI. ER HUND BH NAAD ZAHIIN CHANAR ALTANHUYAGT BHGUI BN.IIM HUNEER ZASAG TOLGOILUULAAD SUUDAG NOGOO BOSOO NIIMORITOI MONGOLCHUUD YAH WE.ONIGOO BOLJ DUUSLAA L DA.

0 Сэтгэгдэл
ZOCHIN

2013.03.21
2013.03.21