Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Парламентын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн чуулганд оролцоно
УИХ-ын дэд дарга С.Баярцогт тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 22-27-ны өдрүүдэд Эквадор Улсын Кито хотод болох Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны 128 дугаар Ассамблейн чуулганд оролцоно. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар багтсан байна.
ОУПХ-ны энэ удаагийн Ассамблейн чуулган “Зогсолтгүй өсөлтийн замналаас зорилттой хөгжилд хүрэх нь: Шинэ хандлага, шинэ гарцууд” гэсэн ерөнхий сэдэв дор явагдаж, хэд хэдэн сэдэвчилсэн хэлэлцүүлэг, семинар болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Ассамблейн байнгын хороод “Иргэдээ хамгаалах үүргээ биелүүлэх нь: Энгийн иргэдийн амь насыг хамгаалахад парламентын гүйцэтгэх үүрэг”, “Тогтвортой хөгжлийн төлөөх шударга худалдааны болон санхүүгийн шинэлэг механизмуудыг бүрдүүлэх нь”, “Иргэдийн оролцоо, ардчиллыг хөхиүлэн дэмжихэд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах нь” сэдвээр орон орны парламентчдыг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Ассамблейн энэ удаагийн чуулганы үеэр болох Эмэгтэй парламентчдын 18 дугаар хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар оролцох юм. Эмэгтэй парламентчид ОУПХ-ны жендерийн асуудлаархи үйл ажиллагаа, Жендерийн мэдрэмжтэй парламентуудын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэхийн зэрэгцээ улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, үүний дотор бэлгийн хүчирхийллийн талаар хэлэлцэх юм байна.

0 Сэтгэгдэл