Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Баялгийн сан улс төрийн амлалт хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг байж болохгүй гэж Ерөнхий сайд хэллээ
Байгалийн баялгаас орж ирэх гэнэтийн орлого нь томоохон сорилтууыг дагуулдаг. Иймээс улс орнууд баялгийн сан байгуулж, энэ сангаа зөв зохистой удирдах замаар эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж, улс орноо хөгжүүлсэн туршлага олон бий. 60 жилийн өмнө Кувейтэд ийм сан анх байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн 60 гаруй орон Баялгийн сантай болжээ. Ийм сан бүхий 10 гаруй орноос манай улсад төлөөлөгчид ирж “Үр дүнтэй Баялгийн сангийн удирдлага” олон улсын хуралд оролцож байна.
Төрийн ордны Их танхимд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлэхдээ “Баялгийн санд хуримтлагдах хөрөнгө улстөрийн арга хэрэгсэл болж, улс төрийн амлалтыг хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг байж таарахгүй. Ийм хамгаалалт, зохицуулалтыг бусад улс орнууд хэрхэн хийсэн туршлага бидэнд хэрэгтэй. Тиймээс энэ хурлаар яригдах туршлага, судлаач, мэргэжилтнүүдийн санал зөвлөмж манай улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Баялгаас орж ирсэн хөрөнгийг хүний хөгжилд зарцуулах учиртай гэж үзээд өмнөх УИХ, Засгийн газрын үед Хүний хөгжлийн сан байгуулсан. Харамсалтай нь энэ сан их мэжээний зээл авч иргэдэд бэлэн мөнгө тараасан. Одоо хуримтлал үгүй байна. Иймд энэ санд хэрхэн хөрөнгө үүсгэж, удаан хугацаанд тогтвортой ажиллуулах нь Шинэчлэлийн Засгийн газрын нэн даруй хийх учиртай ажил. Ийм цаг үед олон улсын хурал зохион байгуулагдаж буйд талархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.

Баялгийн сан маань манай улсын эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг бусад салбарыг хөл дээр нь босгоход үр ашгаа өгөх учиртай. Мөн өнөөдөр ашиглаад дуусах биш нөхөн сэргэгдэхгүй баялгийнхаа тодорхой хэсгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлээд баялгийн сангийн хөрөнгийг инфляцид идүүлж, үнэ цэнгийг нь алдагдуулахгүй арвижуулж байх хариуцлагатай удирдлагын тогтолцоог бий болгоход туршлага, ажил хэрэг болох санал зөвлөмж гарна гэдэгт найдаж байна гэлээ.
Байгалийн баялгаас орж ирэх гэнэтийн орлого нь томоохон сорилтууыг дагуулдаг. Иймээс улс орнууд баялгийн сан байгуулж, энэ сангаа зөв зохистой удирдах замаар эдийн засгийн тогтвортой байдлаа хангаж, улс орноо хөгжүүлсэн туршлага олон бий. 60 жилийн өмнө Кувейтэд ийм сан анх байгуулагдаж байсан бол өдгөө дэлхийн 60 гаруй орон Баялгийн сантай болжээ. Ийм сан бүхий 10 гаруй орноос манай улсад төлөөлөгчид ирж “Үр дүнтэй Баялгийн сангийн удирдлага” олон улсын хуралд оролцож байна.Төрийн ордны Их танхимд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлэхдээ “Баялгийн санд хуримтлагдах хөрөнгө улстөрийн арга хэрэгсэл болж, улс төрийн амлалтыг хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг байж таарахгүй. Ийм хамгаалалт, зохицуулалтыг бусад улс орнууд хэрхэн хийсэн туршлага бидэнд хэрэгтэй. Тиймээс энэ хурлаар яригдах туршлага, судлаач, мэргэжилтнүүдийн санал зөвлөмж манай улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл