Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ахлагч Э.Эрдэнэ-Очир Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртжээ
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Энхтайваны Эрдэнэ-Очирт хүртээв.
Эх орноо хамгаалах нэр хүндтэй мэргэжлийг итгэл үнэмшлээрээ сонгон, түүнд хичээнгүйлэн суралцаж, сурлага, оюуны бүтээл, бие бялдрын хөгжил, сахилга, ёс зүйн төлөвшлөөрөө хамт олноо үлгэрлэн манлайлж, цэргийн сургуулиудын шилдгийн шилдэг сонсогчийн болзлыг хангасан тул ийнхүү Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Энхтайваны Эрдэнэ-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналаар шагнажээ.
“Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэн таны эрдэм мэдлэгийн оргил өөд тэмүүлэх тэмүүлэл, цаашдын ажил үйлс, амьдрал ахуй улам өөдрөг байна гэдэгт итгэл төгс байна. Монгол цэргийн эрдэм чадал, сүр хүч үеийн үед бадарч байх болтугай” гэж шагналын өргөмжлөлд тэмдэглэжээ.
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Энхтайваны Эрдэнэ-Очирт хүртээв. Эх орноо хамгаалах нэр хүндтэй мэргэжлийг итгэл үнэмшлээрээ сонгон, түүнд хичээнгүйлэн суралцаж, сурлага, оюуны бүтээл, бие бялдрын хөгжил, сахилга, ёс зүйн төлөвшлөөрөө хамт олноо үлгэрлэн манлайлж, цэргийн сургуулиудын шилдгийн шилдэг сонсогчийн болзлыг хангасан тул ийнхүү Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Энхтайваны Эрдэнэ-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналаар шагнажээ.
“Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэн таны эрдэм мэдлэгийн оргил өөд тэмүүлэх тэмүүлэл, цаашдын ажил үйлс, амьдрал ахуй улам өөдрөг байна гэдэгт итгэл төгс байна. Монгол цэргийн эрдэм чадал, сүр хүч үеийн үед бадарч байх болтугай” гэж шагналын өргөмжлөлд тэмдэглэжээ.
0 Сэтгэгдэл
























