Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Уул уурхайн яам, Газрын тосны газрынхан ОХУ-ыг зорино
Ингэхдээ “Роснефть” компанийн үнийг олон улсын зах зээлд суурилсан томъёогоор тооцож, үнэ бүрдлээ хийж өмнө нь хандаж байсан асуудлыг хөндөн ярилцах юм байна.
Түүнчлэн энэ оноос БНХАУ-д газрын тос экспортлох асуудлыг тодорхой шатанд хүргэж байгаа аж. Тодруулбал, Хятадын үндэсний газрын тосны корпорацын харьяа “China oil” компанитай удаан ярилцсаны дүнд БНХАУ-д экспортолж байгаа газрын тосыг Хөх хотын боловсруулах үйлдвэрт боловсруулан түүнээс гарах шатахууныг Монгол Улсад буцаан нийлүүлэх гэнэ. Энэ дагуу талууд санамж бичиг байгуулахаар болжээ. Энэ ажил гуравдугаар сарын сүүлчээр эхлэх бөгөөд дөрөвдүгээр сараас сар бүр 10 мянган тонн бэлтгэн Монгол Улсад нийлүүлэгдэх ажээ. Худалдан авах шатахууны үнийг тооцохдоо Монгол Улсаас экспортолж байгаа газрын тосны үнэд үндэслэсэн томъёог ашиглах аж.
Энэ нь, шатахууны үнэ, нөөцийн тогтвортой байдлыг хангахад хэрэгтэй арга зам болох талаар албаныхан мэдээлсэн.
Одоо ч манайх алдагдалтай ажиллаж байна
Энэ үеэр шатахууныхаа үнийг дураараа нэмсэн хэмээн багагүй зэмлэл хүртсэн “Шунхлай” ХХК-ийн төлөөлөл ирсэн байсан юм. Юуны учир бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн талаар тус компанийн захирал П.Баттүшигээс тодрууллаа.
-”Шунхлай” компани шатахууныхаа үнийг ямар үндэслэлээр нэмсэн юм бэ?
-ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Тиймээс бид үнэ нэмэхээс аргагүйд хүрсэн. Компанийн зүгээс үнэ нэмэх асуудлыг тооцоотойгоор холбогдох газруудад явуулсан.
- АИ 92, дизель түлшийн үнийг литр тутамдаа 50 төгрөгөөр нэмээд эргэн буулгасан. Ямар тооцоо судалгаанд үндэслэж энэ тоог гаргаж ирсэн юм бэ?
-Импортын үнэ дээр нэмэгдээд тээвэрлэлт, хадгалалт, агуулах сав, үйл ажиллагааны зардлыг нэмээд бодит өөр дүн гарна. Үнээ нэмээд удалгүй бууруулсан ч одоо алдагдалтай ажилласан хэвээр байна.
Ямартай ч, урин дулааны цаг болж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тэр үед шатахууны хэрэглээ нэмэгдэх нь дамжиггүй. Тиймээс холбогдох албаныхан ийнхүү шатахууны хараат байдлаас гарахын тулд олон арга зам эрэлхийлж байна.
-Монгол Улс шатахууны 31 хоногийн нөөцтэй байна-
Газрын тосны газраас цаг үеийн байдалтай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улс гуравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд А-80 47, АИ-92 автобензиний 42, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа ажээ. Улсын хэмжээнд нөөц хомс байгааг албаныхан ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ зах зээлийн нөхцөл байдалтай уялдаагүй өндөр үнэтэй ирдэгтэй холбон тайлбарлаж, энэ хэрээр манай улсын импортод эзлэх байр суурь нь багасч байгааг мэдээллээ. Тиймээс Уул уурхайн яам, Газрын тосны газар, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг тус улсад очиж ажиллахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ “Роснефть” компанийн үнийг олон улсын зах зээлд суурилсан томъёогоор тооцож, үнэ бүрдлээ хийж өмнө нь хандаж байсан асуудлыг хөндөн ярилцах юм байна.

0 Сэтгэгдэл