Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын баг ААШТ-ийн багийн төрөлд АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Монгол Улын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Монгол болон Төв Азийг стратегийн чухал газар гэв
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕХАБХА-ны байгууллагын парламентын ассамблейн ерөнхийлөгч Рикардо Мильори тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Бид эрх зүйн болон аюулгүй байдлын системээ хэрхэн өөрчлөх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ ард түмнийхээ эрх ашигт нийцүүлж өөрчлөх ёстой. Хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Танай холбогдох байгууллагын хүмүүстэй туршлага солилцдог. Монголын талаар сайн мэдээ дуулгахад манай улс 2011 онд эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй, 2013 онд авлигыг бууруулах чиглэлээр хамгийн хурдтай ахиц гаргасан орон боллоо. Нэг жилийн дотор 26 байраар урагшилсан. Бид авлигыг үл тэвчих бодлого баримталж байгаа. Ахиц дэвшил гаргахыг хичээж байна. Ингэхгүй бол шинээр гарч ирсэн ардчилсан орнууд муу засаглал, авлигаас болж бүтэлгүйтсэн байдаг. Ардчилал гэдэг нь эрх барьж буй хүнийг солихыг хэлдэггүй. Энэ нь институцийг өөрчилж, эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэхийг хэлдэг. Монгол Улс АОХН-ийг даргалж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 29-нд гишүүн орнуудын сайд нарын бага хурал хийхээр ажиллаж байна” гэв.
Рикардо Мильори “Манай байгууллагын ач холбогдлыг үнэлж хүндэтгэдэгт баярлалаа. Танай орон бүс нутагтаа үнэхээр эрх чөлөөний үлгэр загвар болж, ардчилсан өөрчлөлтийнхөө 20 гаруй жилд ихээхэн амжилт олжээ. Зөвхөн эдийн засгийн салбарт төдийгүй хүний эрхийн чиглэлээр том амжилтад хүрсэн байна. Цаазаар авах ялыг халсныг манай байгууллага өндөр үнэлж байна. Киргизтэй манай байгууллага хамтарч ажиллаж байгаа. Киргизэд болон Азийн бусад оронд ардчиллын үлгэр жишээ, тусламж хэрэгтэй байгаа. Монголыг оруулаад Төв Азийг бүхэлд нь бид стратегийн чухал газар гэж үздэг” гэлээ.

0 Сэтгэгдэл