Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Шадар сайд Д.Тэрбишдагва сэтгүүлчдэд ажлаа танилцууллаа
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа агентлагууд нь ард иргэдийн өмнө хамгийн тулгамдаад байгаа амин чухал асуудлуудыг хариуцан цаг алдалгүй шийдвэрлэж байх хариуцлагатай үүргийг хүлээж байдгаараа онцлогтой.
Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй уулзалтын үеэр хариуцан ажиллаж байгаа агентлагуудаа Шинэчлэлийн Засгийн газрын өөрчлөлт, шинэчлэлтийн түүчээ болон ажиллаж байгааг онцлоод төрийн албан хаагчдын аливаа ажилд хандах хандлага, асуудлыг шийдвэрлэх мэдлэг чадвар, дадлага туршлга нь өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Үүнд л шинэчлэлийн зорилго, утга агуулга оршиж байна гэлээ.
Тэрээр агентлаг тус бүрийн онцлогт тохируулж цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэхдээ мэргэжлийн хяналтын шинэчлэлийг хийхдээ эрсдэлд суурилсан дэмжин туслах хяналтыг явуулж, урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагааныхаа 70-аас доошгүй хувийг чиглүүлдэг болно. Оюунлаг монголыг бий болгохын тулд оюуны өмчийн бүтээлийг олон улсын зах зээлд, Монгол улсын өрсөлдөх чадварыг гол хэрэгслээ болгон ашиглаж бүтээлийг үнэлүүлэх, зээлийн барьцаа болгох хэлбэрийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг тодорхой үе шаттайгаар зуун хувь цахим хэлбэрт шилжүүлж цаг хугацаа хожиж, мөнгө хэмнэж иргэдэд нээлттэй тэгш боломжийг олгоно. Стандартчилал, хэмжил зүйн шинэчлэлд заавал мөрдөгдөх стандартыг цөөрүүлж, стандартаар худалдаа үйлчилгээнд учруулах техникийн саадыг хамгийн бага түвшинд хүргэж, цаашдаа европын болон олон улсын стандарт руу шилжих болно. Гамшигаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулашгүй сэргээн босгох шуурхай асуудлын хүрээнд өрөөлийг ч аварна, өөрсдөө ч эрсдэхгүй байж аюулгүй байдлыг хангах арга техникт сургаж, гамшгаас хамгаалах улсын албадын бэлэн байдлыг хангаж ажиллана гэх зэргээр хийгдэх гол ажлуудаа тодорхой танилцуулсан юм.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгаа агентлагууд нь ард иргэдийн өмнө хамгийн тулгамдаад байгаа амин чухал асуудлуудыг хариуцан цаг алдалгүй шийдвэрлэж байх хариуцлагатай үүргийг хүлээж байдгаараа онцлогтой. Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй уулзалтын үеэр хариуцан ажиллаж байгаа агентлагуудаа Шинэчлэлийн Засгийн газрын өөрчлөлт, шинэчлэлтийн түүчээ болон ажиллаж байгааг онцлоод төрийн албан хаагчдын аливаа ажилд хандах хандлага, асуудлыг шийдвэрлэх мэдлэг чадвар, дадлага туршлга нь өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Үүнд л шинэчлэлийн зорилго, утга агуулга оршиж байна гэлээ.

0 Сэтгэгдэл