БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Уул уурхайн сайд Францын Геологийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Францын Геологийн албаны (BRGM) Филип Гомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 1997 онд Францын геологийн алба Монголын геологийн мэдээллийн төвтэй хамтарч сансрын зургийн дүрс боловсруулах иж бүрэн төв, Монголын зүүн өмнөд хэсгийн 280 000 км2 талбайг бүрхсэн сансрын дижитал зургийг монголын талд хүлээлгэн өгч, манай мэргэжилтнүүдийг сургаж байсныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд онцоллоо. Түүнчлэн геологийн мэдээллийн сан бүрдүүлэх мэргэжилтэн сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээ.
Францын төлөөлөгчдийн тэргүүн ноён Филип Гомер хэлэхдээ “2005 онд Ашигт малтмалын газартай байгуулсан санамж бичгийг ажил хэрэг болгох, тогтоосон харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа” онцлон тэмдэглэв.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Францын Геологийн албаны (BRGM) Филип Гомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 1997 онд Францын геологийн алба Монголын геологийн мэдээллийн төвтэй хамтарч сансрын зургийн дүрс боловсруулах иж бүрэн төв, Монголын зүүн өмнөд хэсгийн 280 000 км2 талбайг бүрхсэн сансрын дижитал зургийг монголын талд хүлээлгэн өгч, манай мэргэжилтнүүдийг сургаж байсныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд онцоллоо. Түүнчлэн геологийн мэдээллийн сан бүрдүүлэх мэргэжилтэн сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээ. Францын төлөөлөгчдийн тэргүүн ноён Филип Гомер хэлэхдээ “2005 онд Ашигт малтмалын газартай байгуулсан санамж бичгийг ажил хэрэг болгох, тогтоосон харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа” онцлон тэмдэглэв.
0 Сэтгэгдэл
























