96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Синди Кроуфорд нөхрөөсөө салаагүй
Холливудын одод дундаас хамгийн олон жилийг хамтдаа үдэж байгаа хосын нэг болох Синди Кроуфорд, Рэнди Гербер нарын харилцаа хүйтэрч, гэр бүл нь салалтын эрмэг дээр ирээд байгаа гэсэн мэдээлэл Америкийн шар хэвлэлүүдээр гарч байв. Тэгвэл энэ мэдээлэл худлаа болохыг хос хоёр өчигдөр болсон нэгэн хүлээн авалтад хамтдаа ирж харууллаа. Одоо 47 настай, экс модель бүсгүй хоёр хүүхдийнхээ аав Рэндитэй хамтдаа Лос Анжелост болсон ёслолд иржээ.
1990-ээд онд дэлхий дахиныг шуугиулж явсан сайхан бүсгүй Синди нөхөртэйгөө хэрхэн он удаан жил үргэлжилсэн бат бэх харилцаа тогтоосон тухай туршлагаасаа удахгүй дамжуулах Опрагийн нэвтрүүлгээр ярих гэнэ. Тэрээр Рэндитэй жирийн найз нөхдийн харилцаатай байж байгаад хайр сэтгэлтэй болсон нь бие биеэ ойлгох, үзэл бодлыг нь хүндэтгэх, ажил амьдралын аль алинд нь ч өөрийн гэсэн орон зайг нь хүндэтгэн үзэж сонсдог төлөвшлийг тэдэнд өгсөн. Энэ нь тэдний харилцаа бат бөх байгаагийн нэг шалтгаан гэж боддогоо ярьсан байна.
Синди Кроуфорд 1991 онд алдарт жүжигчин Ричард Гиртэй хуримаа хийсэн ч дөрвөн жилийн дараа салсан юм. Харин Рэндитэй тэрээр 1998 онд гэрлэж хүү, охинтой болсон юм.



Холливудын одод дундаас хамгийн олон жилийг хамтдаа үдэж байгаа хосын нэг болох Синди Кроуфорд, Рэнди Гербер нарын харилцаа хүйтэрч, гэр бүл нь салалтын эрмэг дээр ирээд байгаа гэсэн мэдээлэл Америкийн шар хэвлэлүүдээр гарч байв. Тэгвэл энэ мэдээлэл худлаа болохыг хос хоёр өчигдөр болсон нэгэн хүлээн авалтад хамтдаа ирж харууллаа. Одоо 47 настай, экс модель бүсгүй хоёр хүүхдийнхээ аав Рэндитэй хамтдаа Лос Анжелост болсон ёслолд иржээ. 1990-ээд онд дэлхий дахиныг шуугиулж явсан сайхан бүсгүй Синди нөхөртэйгөө хэрхэн он удаан жил үргэлжилсэн бат бэх харилцаа тогтоосон тухай туршлагаасаа удахгүй дамжуулах Опрагийн нэвтрүүлгээр ярих гэнэ. Тэрээр Рэндитэй жирийн найз нөхдийн харилцаатай байж байгаад хайр сэтгэлтэй болсон нь бие биеэ ойлгох, үзэл бодлыг нь хүндэтгэх, ажил амьдралын аль алинд нь ч өөрийн гэсэн орон зайг нь хүндэтгэн үзэж сонсдог төлөвшлийг тэдэнд өгсөн. Энэ нь тэдний харилцаа бат бөх байгаагийн нэг шалтгаан гэж боддогоо ярьсан байна.
Синди Кроуфорд 1991 онд алдарт жүжигчин Ричард Гиртэй хуримаа хийсэн ч дөрвөн жилийн дараа салсан юм. Харин Рэндитэй тэрээр 1998 онд гэрлэж хүү, охинтой болсон юм.



0 Сэтгэгдэл
a
yneheer saihan hyyhen shyy.hovor emegtei.
2013.03.13
























