Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
ТАЛХ ЧИХЭР КОМПАНИЙН ХАМТ ОЛОН ЦЭЦЭЭГҮНИЙ ОРГИЛД ГАРЛАА

Эрүүл хүнс Таны сонголт уриатай Талх Чихэр хувьцаат компани “Тамхи, архинаас татгалзаж, зөв хооллолтыг дэмжин, хөдөлгөөнөөр эрүүлжицгээе”уриа дэвшүүлэн “Ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус компанийн хамт олон Дархан цаазат Богд хан уулын Цэцээгүний оргилд гарах “Та Чи” явган аялалыг 2013.03.09-ний өдөр зохион байгууллаа.
Цэвэр агаараар амьсгалж, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах,оюуны алжаалыг тайлах, бие бялдарыг чийрэгжvvлэх,хамт олны эвсэг байдлыг нэмэгдүүлэх болон эрүүл хүн –эрүүл хамт олон–эрүүл хүнс – эрүүлнийгэмийгбийболгох, мөн идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах, түүнд компаниараа үлгэрлэн оролцоход энэхүү аялалын зорилго оршино.

Аялалыг Монгол улсын уулын спортын мастер, “Талх Чихэр” компанийн Чихрийн цехийн ажилтан, Харгуй багийн ахлагч, Ж.Энхтайван удирдаж маршрутын хувьд Улаанбаатар хотоос Манзуширын хийд хүртэл,Манзуширын хийдээс Богд Хан Уулын Цэцээ Гүний ноён оргил хүртэл /Д.Т.Д 2258 км/ явганаар 14 километр аяласан юм. Тус аялалд нийтдээ 200орчим хүн хамрагдсан.

Аялалд хамрагдсан ажилчдыг “Талх Чихэр” компани ТАЧИ, АТАР, ОРГАНИК, МИШЭЭЛ, УРГАЦ брэнд бүтээгдэхүүнүүдээрээ нэрлэн 5 багт хувааж аялалыг явуулсан. Аялалын явцад техникийн зааварчилгааг бүрэн биелүүлсэн болон бусад сахилга батыг баримталсан шилдэг баг шалгаруулж, цасны сумо, олс таталт зэрэг хөгжөөнт уралдаан, тэмцээнийг явуулж ялагчийг тодруулсан.
“Архи, тамхинаас татгалзаж, зөв хооллолтыг дэмжин, хөдөлгөөнөөр эрүүлжицгээе” уриатай “Талх Чихэр компанийн ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжиххөтөлбөр”-ийн хүрээнд “Үйлдвэр архи, тамхигүй эрүүл орчин”, “Тамхи, архины эсрэг Та Чи сургалт”“Та Чи явган аялал” зэрэг арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм.

Дашрамд дурьдахад энэхүү ТаЧи аялал цаашдаа уламжлан болон зохион байгуулагдах юм байна.

0 Сэтгэгдэл