96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Ойд амраглаж байгаад арсланд бариулжээ

Зимбабвейн Кариба хотоос холгүй газарт Шараи Мавера гэдэг бүсгүй найз залуутайгаа амраглахаар бутан дунд орж. Ажил ид явж байх үеэр арслан яг дайрах гээд гэтэж байхыг харсан залуу бутнаас гарч замаар зугтаасан байна. Хэсэг яваад эргэж харахад нь бүсгүйг нь арслан барьж байгаа нь харагдсан гэнэ. Замаар явж байсан машинтай зорчигчид тусламж эрэн хашгирч зогсоо нүцгэн эрэгтэйг хараад согтуу юм болов уу гэж бодож. Харин залуугийн ярихыг сонсоод цагдаагийн газарт хүргэж тэндээсээ цагдаа нартай хамт буцаад хэргийн газарт ирэхэд бүсгүйн үлдэгдэл байсан бол арслан аль хэдийнээ нуугдсан байжээ. Цагдаагийнхан “бүсгүйн хоолойг нь тас хазаад бүхий л бие нь цусанд будагдсан байсан” гэж мэдээлжээ. Зах дээр ажилладаг Шараи Мавера бүсгүй, загасчин залуу хоёр байнга л энд уулзаж амрагладаг байж л дээ. Хууль сахиулагчид хэдэн хоногийн өмнө шөнийн клубээс харьж явсан эрэгтэйг барьсан арслан энэ мөн байх гэж мөрдөж эхэлсэн байна.
Зимбабвейд арслан хүн рүү дайрах нь нэг биш. 2010 онд жуулчны баазад шүршүүрт орж байсан нэгэн рүү дөрвөн арслан дайрч барьсан тохиолдол гарч байсан юм. Жуулчны авгай энэ бүхнийг харж байсан ч нөхөртөө тусалж чадаагүй гэдэг.
Ямар азгүй юм бэ
ee chaavaas daa
zolgui yum boljee yadjaahad arslan shuu chono mono bsan bol arai uhehgui bsan bhdaa humusuiin tuslamj irtel daanch arslan yumdaa shuud huzuu tolgoig ni hazaa l shuud alchina iim aimar araatnaas yaj amid uldehev
зайлуулдааь ямар сайн байхав. Манайхан шиг л гэртээ олуулаа хөөрхий нар байж л дээ
suulchiin udaa tavij chadsan yum blov uu ter huurhii em

Зимбабвейн Кариба хотоос холгүй газарт Шараи Мавера гэдэг бүсгүй найз залуутайгаа амраглахаар бутан дунд орж. Ажил ид явж байх үеэр арслан яг дайрах гээд гэтэж байхыг харсан залуу бутнаас гарч замаар зугтаасан байна. Хэсэг яваад эргэж харахад нь бүсгүйг нь арслан барьж байгаа нь харагдсан гэнэ. Замаар явж байсан машинтай зорчигчид тусламж эрэн хашгирч зогсоо нүцгэн эрэгтэйг хараад согтуу юм болов уу гэж бодож. Харин залуугийн ярихыг сонсоод цагдаагийн газарт хүргэж тэндээсээ цагдаа нартай хамт буцаад хэргийн газарт ирэхэд бүсгүйн үлдэгдэл байсан бол арслан аль хэдийнээ нуугдсан байжээ. Цагдаагийнхан “бүсгүйн хоолойг нь тас хазаад бүхий л бие нь цусанд будагдсан байсан” гэж мэдээлжээ. Зах дээр ажилладаг Шараи Мавера бүсгүй, загасчин залуу хоёр байнга л энд уулзаж амрагладаг байж л дээ. Хууль сахиулагчид хэдэн хоногийн өмнө шөнийн клубээс харьж явсан эрэгтэйг барьсан арслан энэ мөн байх гэж мөрдөж эхэлсэн байна.
Зимбабвейд арслан хүн рүү дайрах нь нэг биш. 2010 онд жуулчны баазад шүршүүрт орж байсан нэгэн рүү дөрвөн арслан дайрч барьсан тохиолдол гарч байсан юм. Жуулчны авгай энэ бүхнийг харж байсан ч нөхөртөө тусалж чадаагүй гэдэг.
0 Сэтгэгдэл
2013.03.13
2013.03.12
2013.03.11
2013.03.11
2013.03.11
























