Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ-ын дарга зүүн аймгуудад ажиллана
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж, зарим сумын иргэд сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсох, УИХ-аас баталж гаргасан шийдвэрүүдийн талаар сурталчлах, аймаг орон, нутгийн ажил байдал, газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.
УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Зоригт, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүн, хэвлэл мэдээллийнхэн дагалдан ажиллана.
Парламентын тэргүүн томилолтоо Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос эхэлж, аймгийн удирдлагуудтай уулзахаас гадна Улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Дорнод аймагт мөн төсөвт байгууллагуудаар орж төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын байдалтай танилцахын зэрэгцээ аймгийн иргэдтэй уулзана. Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэл, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын ажил байдалтай танилцаж Эрдэнэцагаан сумын иргэдтэй уулзах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-наас 10-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаж, зарим сумын иргэд сонгогчидтой уулзан санал бодлыг нь сонсох, УИХ-аас баталж гаргасан шийдвэрүүдийн талаар сурталчлах, аймаг орон, нутгийн ажил байдал, газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Зоригт, Г.Уянга, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Д.Ганзориг болон албаны бусад хүн, хэвлэл мэдээллийнхэн дагалдан ажиллана.

0 Сэтгэгдэл