Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Улсын дээд шүүхийн шийдвэр Л.Эрхэмбаярын талд мөн л гарсангүй
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу 2013 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцжээ.
Л.Эрхэмбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны “санал хураалтын дүнг нэгтгэсэн” 48 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Дээрх тогтоолд зааснаар УИХ-ын 26 дугаар тойргийн сонгуулийн дүнгээр Л.Эрхэмбаяр сонгогчдын 26.9 хувийн санал авсан гэж үзсэн аж. Нэхэмжлэгч энэ тогтоолын саналын хувийг тооцож бодох аргачлал нь буруу байсан, үнэн хэрэгтээ сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан тул УИХ-ын гишүүнээр тооцогдох болзол хангасан гэж үзэж маргажээ. Энэ нэхэмжлэлийн эсрэг анхан болоод, давж заалдаха шатны шүүхээс Л.Эрхэмбаярыг 28 хувийн санал аваагүй гэж үзсэн юм. Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Л.Эрхэмбаяр сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн байна. Иймд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхисон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

0 Сэтгэгдэл