Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хариуцлагаар дулдуйдсан “Алтайн хүдэр”-ийнхэнд хэн хариуцлага тооцох вэ
Хариуцлагатай уул уурхай гэж сүүлийн үед ярих болсон. Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц нь ч гэсэн энэ салбарыг дангаараа хариуцах яамтай болгосон. Гэтэл өнөөдөр үнэн хэрэгтээ уул уурхайг хариуцлагатайгаар ухаж төнхөж байна уу гэдэг асуулт хүн бүрийн өмнө тулгарч байна. Хүн бүрийн ч гэж дээ, долгиносон хэрэг болох байлгүй. Харин уул уурхайгаас үүдэн амьдрах, амьд явах эрх нь зөрчигдсөн хүн бүрийн өмнө ийм асуулт тулгараад байгаа нь үнэн. Тэгвэл уул уурхайн уршгаар ундны усгүй, малаа бэлчээх бэлчээргүй болсон иргэд Монгол Улсад хариуцлагатай уул уурхай гэж байна уу, уул уурхайн компаниуд ашиг олж, халаасаа түнтийлгэхээс өөр зүйлийг бодож байна уу гэдгийг асууж, гасалж сууна.
Тэдний нэгээхэн хэсэг нь Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд. Энэ суман иргэд, тэр чигтээ “Алтайн хүдэр” компанийн босгосон түйрэнд дарлуулж, эрүүл мэндээрээ хохирч сууна. Тиймээс нутгийн иргэд энэ бүхний эсрэг тэмцэж, төр засаг, холбогдох яам тамгын газар байдаг юм бол энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч өнөөдөр хэвлэлийнхэнд хандав.

Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд өнгөрсөн баасан гаригт нутгийнхаа өргөтгөсөн хурлыг хийжээ. Хуралд нь тус сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөл болоод алс баруун хязгаараас ирсэн иргэд ч оролцож, “Алтайн хүдэр”-ийн босгосон улаан түйрэнгээс хэрхэн ангижрах талаар ярилцжээ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийн үлгэрээр тус сумын иргэд энэ асуудлын эсрэг нутгийн зон олноо төлөөлөн хөдлөх ажлын хэсгийг байгуулж Р.Шинэгэрэл гэгч залууг ахлагчаар нь томилжээ.
Ажлын хэсгийнхний хэлж байгаагаар, Цээл сумын төв нь “Алтайн хүдэр” компанийн олборлолт явуулж байгаа газрын салхины доор байдаг аж. Өөрөөр хэлбэл, монголын салхи баруун хойноосоо гэж тодорхойлдог бол “Алтайн хүдэр” компани Цээл сумын баруун хойд зүгт нь байрладаг байна. Тэдний ухсан, тэсэлсэн шорооны тоосонцорт Цээл сумын иргэд хордож эхэлжээ. Иргэд ч гэлтгүй мал хүртэл хордсон байна.

Хонь, ямаагаа төхөөрөхөд уушги нь хатаж, харласан байдаг нь бараг л хэвийн үзэгдэлтэй болжээ. Мал ингэж байхад хүн хэдий хэмжээгээр хордож байгааг тодорхойлох аргагүй байдаг бололтой. Энэ бол хаа сайгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газар болгонд байдаг зовлон гэж тайвширч магадгүй. Тэгвэл хэдий хүртэл ийм байдлаар хандах вэ. Үнэхээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гэж байгаа бол энэ мэт байдлыг таслан зогсоох цаг нь ирсэн мэт.
Мөн энэ компани нь уурхайгаасаа БНХАУ-ын хил хүртэл 168 км шороон замаар тээвэрлэлт хийдэг байна. Энэ замын дагуух хөрс тэр чигтээ улаан шороогоор хучирдсан байдалтай байгааг ажлын хэсгийнхэн хэллээ.
Уг нь, энэ компани тус нутагт олборлолт явуулахдаа хатуу хучилттай зам тавина. Түүгээрээ баялгаа тээвэрлэнэ гэж хэлж байсан гэнэ. Ингэж хэлснээсээ хойш таван жилийн хугацаа өнгөрчихөөд байгаа аж. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа байсаар байгааг нутгийн иргэд хэлж байна. “Замаа тавих яасан бэ” гэсэн нутгийн иргэдийн асуултад “Алтайн хүдэр” компанийнхан, “Тун удахгүй тавина. Бид хатуу хучилттай замаар тээвэр хийнэ. Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай ажиллана” гэж хэлдэг байна. Ингэж хэлсээр таван жилийг ардаа үдсэн тус компанийнханд дахин хууртахгүй гэсэндээ нутгийн иргэд Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд хандаж байгаа аж. Тэд салбарын сайдыг нутаг усандаа урьж, “Алтайн хүдэр” компани байгаль орчныг хэрхэн сүйтгэж байгаатай биечлэн танилцахыг хүсч байгаагаа дуулгалаа.

Мөн Цээл сумынхан зэргэлдээх Бугат, Алтай сумын иргэдэд хандаж, бидний тэмцэлтэй нэгдэж нутаг орныхоо эрүүл энхийн төлөө тэмцэхийг уриалав. Ямартай ч хариуцлагагүй уул уурхайн эсрэг иргэд нь тэмцэхээ илэрхийллээ. Харин хариуцлагаар дулдуйтсан “Алтайн хүдэр” компанийнханд хэн хариуцлага тооцох вэ?

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан