БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Уул уурхайн яам, ШУА-тай хамтран ажиллана
Уул уурхайн яам, Шинжлэх ухааны академи хамтран Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн геологийн зураглал, эрэл, хайгуулын ажилд зарцуулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэх, гео мэдээллийн санг баяжуулах, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг дэмжих асуудал тусгасан. Түүнчлэн нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 2016 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг хамруулах талаар заасан байгаа.
Хоёр тал Геологи, уул уурхайн салбарын бодлого, эрхзүйн баримт бичиг боловсруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Монгол орны геологийн тогтоц, ашигт малтмалын тархалт ба байршлын ерөнхий зүй тогтлыг судлах, геологи, уул уурхайн салбарыг цаашид хөгжүүлэн, шинжлэх ухааны үндэслэл сайтай судалгаанд түшиглэн бодлого боловсруулахад үндэсний эрдэмтэдийн чадавхийг дайчлан, тодорхой чиглэлээр хамтран ажиллахад гэрээний зорилго оршиж буй аж.
Уул уурхайн яам, Шинжлэх ухааны академи хамтран Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн геологийн зураглал, эрэл, хайгуулын ажилд зарцуулж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлэх, гео мэдээллийн санг баяжуулах, эрдэс баялгийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх замаар уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлогыг дэмжих асуудал тусгасан. Түүнчлэн нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийг судлах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд 2016 онд нийт нутаг дэвсгэрийн 40 хувийг хамруулах талаар заасан байгаа.
Хоёр тал Геологи, уул уурхайн салбарын бодлого, эрхзүйн баримт бичиг боловсруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Монгол орны геологийн тогтоц, ашигт малтмалын тархалт ба байршлын ерөнхий зүй тогтлыг судлах, геологи, уул уурхайн салбарыг цаашид хөгжүүлэн, шинжлэх ухааны үндэслэл сайтай судалгаанд түшиглэн бодлого боловсруулахад үндэсний эрдэмтэдийн чадавхийг дайчлан, тодорхой чиглэлээр хамтран ажиллахад гэрээний зорилго оршиж буй аж.
0 Сэтгэгдэл
























