Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УБТЗ-д техникийн шинэлчэл хийнэ
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх хүрээнд Монголын талаас оруулах 125 сая ам.доллараар тус нийгэмлэгийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийг шинэчлэх, автомат хориглол нэвтрүүлэх чиглэлээр хийсэн судалгааны талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэхүү судалгааг үндэслэн техникийн шинэчлэлийн арга хэмжээг 70 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дохиоллын системийг нэвтрүүлснээр тээх нэвтрүүлэх хүчин чадал 15-20 хувь хүртэл нэмэгдэж, жилдээ 28-30 сая тн ачаа тээвэрлэх боломжтой болно. Өртөө хоорондын замд нэг биш 2-3 галт тэргийг цувруулан багцаар аялуулснаар тээх нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Холбооны системийг суурилуулснаар УБТЗ-ын 1951 онд тавигдсан галт тэрэгний хориг дохио дамжуулах агаарын ган шугамыг буулгаж, радио холбоогоор бүрэн шинэчлэх юм байна.

0 Сэтгэгдэл