Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Деннис Родман ба Ким Чен Ун

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун үнэхээр л сагсан бөмбөгт хорхойтой нэгэн бололтой. Америкийн NBA-г нэгэн үе шуугиулж явсан Деннис Родманыг эх орондоо хүндтэйгээр зочилж, хоёр улсын сагсчдын нөхөрсөг тоглолтыг хамтдаа сууж, үзэж сонирхжээ.  Хойд Солонгосын "Мөрөөдлийн баг", Америкийн сагсчдын хооронд болсон тоглолтыг үзэж суухдаа Ким Чен Ун ер  бусын сэтгэл хөдлөл харуулж байжээ. 
Сагсан бөмбөгөөр дамжуулан АНУ-Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоохоор Пеньянд ирсэн гэх Деннис Родманы коммунист Солонгост зочилсон аяллын тэмдэглэл ирэх сард дэлгэцээр үзэгчдэд хүрэх юм. Тэрээр үнэхээр ч сайн зуучлагч хийж байгаа бололтой. Пеньянд түүнд зориулан томоохон хүлээн авалт болсны дээр Деннис Родман Ким Чен Уныг АНУ-д зочлохыг урьсан гэнэ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан