Афганд 19 настай бүсгүй Айшаг нөхрөөсөө зугтлаа хэмээн хадмынхан нь шийтгэж хамар чихийг нь огтолсоныг “Time” сэтгүүл эхний нүүрэн дээрээ тавьснаас хойш энэ өрөвдөлтэй охиныг, афганы эмэгтэйчүүдийн эмгэнэлт хувь заяаг дэлхий нийт мэдэх болсон юм. Харин гурван жил өнгөрөхөд тэрээр шинэ нүүр, шинэ амьдралтай болж байна.
1. Хэдийгээр гурван жил өнгөрөөд байгаа ч Айша тэр аймшигт өдрүүдээ огт мартаагүй байна. “Өдөр бүр л нөхөр, нөхрийн гэр бүлийнхэн түүнийг зоддог. Гарын шүүс гаргахаасаа гадна, сэтгэл санаагаар байнга дарамтална. Эцэст нь тэсвэр барагдаад зугтаасан” гэж бүсгүй ярьж байна.
2. “Намайг барьж аваад таван сар шоронд хорьсон. Тэндээс гарахад шүүх намайг нөхөрт минь эргүүлж өгсөн юм. Тэд тэр шөнөдөө ууланд аваачиж гар хөлийг минь хүлж байгаад хамар чихийг минь огтолсон”
3. Айша одоо АНУ-д, өөрийг нь төрсөн охин шигээ халамжилдаг шинэ гэр бүлтэй болон амьдарч байна.Тэр “Би одоо бүхий л эмэгтэйчүүдэд хэзээ ч битгий гутарч, сэтгэлээр уна. Хэзээ ч бүү бууж өг, итгэл найдвараа хэзээ ч бүү алд гэж хэлмээр байна” хэмээн ярьж байна.
4. Талибанчуудад өртэй байсан эцэг нь түүнийг 12 настай байхад нь өрөндөө өгснөөс хойш тэрээр малын сарайнд унтаж, нөхөр, тэдний гэр бүлийнхэнд зодуулж хэцүү амьдралыг туулж байгаад тэсэлгүй зугтсан нь хамар чихгүй болоход хүргэжээ. 2010 оны наймдугаар сард “Time” сэтгүүл зургийг нь нийтэлснээр энэ аймшигт түүх олонд ил болсон юм.
5. Хамар чихээ огтлуулж тамлуулсан охин ууланд үхэж магадгүй байсан ч тэрээр гэрээ хүртэл мөлхөж чадсан юм.
6. Тэр энэ тухайгаа ”хамар чихийг минь огтолсны дараа би ухаан алдчихсан. Тэгээд шөнө дунд сэхээ ороод нүүр рүү минь урсаж байгаа цуснаас өөр юу ч олж хараагүй” гэж ярьж байна. Ингээд эцэг нь хүмүүнлэгийн байгууллагын тусламжтайгаар эх орноосоо гаргаж АНУ – руу илгээжээ. Тэнд эмч нар охиныг аврахын тулд 10 долоо хоног зүтгэсэн юм.
7. Эмч нар түүнд гараас нь авсан авсан арьсаар жижигхэн хамар залгаад, духанд нь сликон шахсанаар энэ нь аажим аажмаар хамар луу нь урсан шинэ хамрыг нь жинхэнэ юм шиг болгохор тооцолж мэс засал хийсэн юм.
8. Түүнийг АНУ-д ирснээс хойш 16 сарын дараа “Афганы эмэгтэйчүүдийн төлөөх дэлхийн эмэгтэйчүүд” гэдэг хүмүүнлэгийн байгууллагын тусламжтайгаар Мати болон Жамила Арсала гэдэг хүмүүс өргөн авч халамжилж эхэлсэн байна. Эднийх 15 настай Миена Ахмазай гэдэг охинтой болохоор тэр хоёр удалгүй дотносон найзалсан юм.
9. Өнгөрсөн оны 12 дугаар сард найман цаг үргэлжилсэн дөрөв дэх мэс засалдаа орсон юм. Мэс засалчдын хэлснээр бол энэ мэс засал охины нүүрийг зөв төрхөд оруулах мэс засал байсан гэнэ.
10. Энэ зураг бол Айша АНУ-ын Беверли-хиллз-д ирээд байсан 2010 оны аравдугаар сарын зураг. Тэр хиймэл хамартай байна. Охиныг хамартай болгох үндсэн мэс засал одоо дууссан гэнэ. Дараагийн ажил бол хамрыг нь зөв, гоё болгох гоо сайхны мэс засал. Энэ бүхний дараа түүний чихийг эмчлэх ажилд орно.