Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхий сайд иргэдийг цахим уулзалтад урилаа
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн баасан гараг бүрийн өглөө шинэлэг хийгээд бүтээлч санал санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өглөөний цайнд урьж, тэдний санаа бодлыг сонсдог болсон.
Өнгөрсөн баасан гарагт “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт саналаа уламжилсан иргэдтэй уулзаж, тэдний дэвшүүлсэн хэрэгжүүлэх боломжтой тодорхой асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм.
Тэгвэл маргааш Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдийг цахим уулзалтад урьж байна. Ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг жижиг гэлтгүй шийдвэрлэх оновчтой гарц, шинэ санаа оноо хэлэх, даруй хэрэгжүүлэн үр дүнд хүрэх боломжтой арга зам эрэлхийлсэн саналуудаа ца¬хим уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд дуулгах боломжтой юм байна.
Иргэд маргааш өглөө буюу баасан гарагийн 08:20-10.00 цагт www.zasag.mn сайт руу орж тусгай цонхонд нэвтэрснээр мэйл, мессенжер, фэйсбүүк, твиттер зэрэгт цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Ерөнхий сайдтай санал бодлоо хуваалцах боломжтой аж.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн баасан гараг бүрийн өглөө шинэлэг хийгээд бүтээлч санал санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өглөөний цайнд урьж, тэдний санаа бодлыг сонсдог болсон.Өнгөрсөн баасан гарагт “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт саналаа уламжилсан иргэдтэй уулзаж, тэдний дэвшүүлсэн хэрэгжүүлэх боломжтой тодорхой асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм.
Тэгвэл маргааш Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдийг цахим уулзалтад урьж байна. Ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг жижиг гэлтгүй шийдвэрлэх оновчтой гарц, шинэ санаа оноо хэлэх, даруй хэрэгжүүлэн үр дүнд хүрэх боломжтой арга зам эрэлхийлсэн саналуудаа ца¬хим уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд дуулгах боломжтой юм байна.
Иргэд маргааш өглөө буюу баасан гарагийн 08:20-10.00 цагт www.zasag.mn сайт руу орж тусгай цонхонд нэвтэрснээр мэйл, мессенжер, фэйсбүүк, твиттер зэрэгт цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Ерөнхий сайдтай санал бодлоо хуваалцах боломжтой аж.
0 Сэтгэгдэл
цонх
тусгай цонхоо хэзээ нээх юм бэ урьдчилан нээлгүй цагийг нь тулгаад бэлдчихсэн өөрийн хэдэн хүндээ хариу өгөөд гурилдах гээд байгаа юм биш үү
2013.02.28
























