БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Оюутолгойн хувь нийлүүлэгчид хоёр дахиа хуралдлаа
Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хуралдааныг Монголын талаас санаачлан энэ сарын 6-нд эхний хурлыг хийсэн. Сарын сүүлчээр дахин хуралдаж, хоёр талаас тавьсан саналаа нэгтгэхээр болж түр завсарлаад байсан билээ. Өчигдөр 16:30 минутад “Их тэнгэр” цогцолборт эхэлсэн хуралдаан нэлээн удаан үргэлжилсэн байна. Монголын талыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал Ц.Сэдванчиг, мөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар хуралд оролцжээ. Харин төслийн гүйцэтгэгч “Рио тинто” компанийн удирдлагыг төлөөлөн Жан Себистиан Жак, Побена Албонез, Крус Битман нар оролцсон байна.
Хаалттай болсон эл хурлаар өмнөх хуралдаанаар хоёр талын хөндсөн асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан. Төслийн хөрөнгө оруулалтын зардал яагаад хэтэрсэн талаархи тайлбарыг Монголын талаас ихэд сонирхож, хариулт хүлээж байгаа билээ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг эргэн харах, менежментийн үйлчилгээний төлбөрийн талаархи мэдээллийг ил болгох, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх зэргийг хөндөөд буй. Иймээс хууль зөрчсөн гэж үзэж болох эдгээр асуудлыг хэлэлцэж, засч залруулах хэрэгтэйг онцолсон. Гүйцэтгэгч тал “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн асуудлыг өмнөх хуралдаанаар хөндөж тавьсан . Түр завсарлаад эргэн хуралдсан энэ удаагийн уулзалтаас маш олон асуулт хариу нэхсээр байгаа төдийгүй олон улсын анхаарлын төвд орж, ямар шийдвэр гарахыг дор бүрээ ажиглаж байгаа. Гэвч хуралдаан орой болтол үргэлжилсэн тул өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийх эсэхийг чих тавин хүлээцгээж байна.
Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хуралдааныг Монголын талаас санаачлан энэ сарын 6-нд эхний хурлыг хийсэн. Сарын сүүлчээр дахин хуралдаж, хоёр талаас тавьсан саналаа нэгтгэхээр болж түр завсарлаад байсан билээ. Өчигдөр 16:30 минутад “Их тэнгэр” цогцолборт эхэлсэн хуралдаан нэлээн удаан үргэлжилсэн байна. Монголын талыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал Ц.Сэдванчиг, мөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар хуралд оролцжээ. Харин төслийн гүйцэтгэгч “Рио тинто” компанийн удирдлагыг төлөөлөн Жан Себистиан Жак, Побена Албонез, Крус Битман нар оролцсон байна. Хаалттай болсон эл хурлаар өмнөх хуралдаанаар хоёр талын хөндсөн асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан. Төслийн хөрөнгө оруулалтын зардал яагаад хэтэрсэн талаархи тайлбарыг Монголын талаас ихэд сонирхож, хариулт хүлээж байгаа билээ. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг эргэн харах, менежментийн үйлчилгээний төлбөрийн талаархи мэдээллийг ил болгох, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх зэргийг хөндөөд буй. Иймээс хууль зөрчсөн гэж үзэж болох эдгээр асуудлыг хэлэлцэж, засч залруулах хэрэгтэйг онцолсон. Гүйцэтгэгч тал “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн асуудлыг өмнөх хуралдаанаар хөндөж тавьсан . Түр завсарлаад эргэн хуралдсан энэ удаагийн уулзалтаас маш олон асуулт хариу нэхсээр байгаа төдийгүй олон улсын анхаарлын төвд орж, ямар шийдвэр гарахыг дор бүрээ ажиглаж байгаа. Гэвч хуралдаан орой болтол үргэлжилсэн тул өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийх эсэхийг чих тавин хүлээцгээж байна.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























