Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“Yahoo” ажилтнуудаа гэртээ биш оффистоо ажиллахыг шаарджээ
“Yahoo” компанийн шинэ удирдлага Марисса Мэйер ажилтнуудаа гэрээсээ биш заавал оффистоо сууж ажлаа хийж байхыг шаардсан байна. Дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компаниудын нэг болох “Yahoo” ийм журам гаргасан нь олны гайхлыг төрүүлж, гэр бүлд ээлгүй шийдвэр гаргалаа хэмээн шүүмжилж буй ч ширүүн өрсөлдөөнд зах зээлд компаниа авч үлдэхийн тулд ийм өөрчлөлт хийх шаардлагатай ч гэж хэвлэлүүд бичиж байна. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед гэрээсээ ажлаа хийх нь олширсон ч ажил гүйцэтгэх хурд, бүтээмж зэргээрээ оффист ажилласнаас үр дүн багатай байдгийг судалгаа харуулдаг. Гэртээ ажиллаж байгаа хүмүүсийн ажлын долоо хоног оффист ажиллагсдаас даруй 5-7 цагаар сунадаг гэнэ. Үүнээс гадна компанийн ажилтнууд ажлын байрандаа, хоорондоо харилцан, хамтарч, санаа оноогоо солилцон нэг баг болж ажиллах нь амжилтын үндэс гэж “Yahoo”-гийн Хүний нөөцийн газрын дарга ажилтнууддаа илгээсэн захидалд дурджээ.
“Yahoo”-гийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер ар гэрийн амьдралаас өмнө ажлаа тавихыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, өнгөрсөн аравдугаар сард амаржсаад ердөө 14 хоногийн дараа ажилдаа орсон юм. Тэрээр ажилтнуудаа зургадугаар сарын 1 гэхэд оффистоо ирж ажилладаг болно найдаж буйгаа мэдэгджээ.
“Yahoo” компанийн шинэ удирдлага Марисса Мэйер ажилтнуудаа гэрээсээ биш заавал оффистоо сууж ажлаа хийж байхыг шаардсан байна. Дэлхийн хамгийн том мэдээллийн технологийн компаниудын нэг болох “Yahoo” ийм журам гаргасан нь олны гайхлыг төрүүлж, гэр бүлд ээлгүй шийдвэр гаргалаа хэмээн шүүмжилж буй ч ширүүн өрсөлдөөнд зах зээлд компаниа авч үлдэхийн тулд ийм өөрчлөлт хийх шаардлагатай ч гэж хэвлэлүүд бичиж байна. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед гэрээсээ ажлаа хийх нь олширсон ч ажил гүйцэтгэх хурд, бүтээмж зэргээрээ оффист ажилласнаас үр дүн багатай байдгийг судалгаа харуулдаг. Гэртээ ажиллаж байгаа хүмүүсийн ажлын долоо хоног оффист ажиллагсдаас даруй 5-7 цагаар сунадаг гэнэ. Үүнээс гадна компанийн ажилтнууд ажлын байрандаа, хоорондоо харилцан, хамтарч, санаа оноогоо солилцон нэг баг болж ажиллах нь амжилтын үндэс гэж “Yahoo”-гийн Хүний нөөцийн газрын дарга ажилтнууддаа илгээсэн захидалд дурджээ. “Yahoo”-гийн гүйцэтгэх захирал Марисса Мэйер ар гэрийн амьдралаас өмнө ажлаа тавихыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж, өнгөрсөн аравдугаар сард амаржсаад ердөө 14 хоногийн дараа ажилдаа орсон юм. Тэрээр ажилтнуудаа зургадугаар сарын 1 гэхэд оффистоо ирж ажилладаг болно найдаж буйгаа мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























