БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Засгийн газар Рио Тинтогийн дансны гүйлгээг зогсоосон уу
Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчдын хурал болохтой зэрэгцэн тус компанийн банкин дахь дансны гүйлгээг түр хугацаанд хаасан гэдэг мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн “Bloomberg”-т ярьснаар татвартай холбоотой асуудлаар Рио Тинтогийн банкны гүйлгээг түр зогсоосон бөгөөд удалгүй энэ шийдвэрээ цуцалсан гэнэ. Рио Тинтогийн банкны гүйлгээ уржигдар хэвийн болсон бөгөөд ийнхүү түргэн хугацаанд шийдэж өгсөн нь хөрөнгө оруулагчдын хурлын уур амьсгалыг эерүүлж магадгүй юм гэж эх сурвалж ярьжээ.
Энэ талаар Рио Тинто компани болон Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Сангийн сайд Ч.Улаан нараас тодруулахаар “Bloomberg” хандсан боловч аль аль нь тайлбар өгөөгүй байна.
Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюу толгой төсөл 2010 оны нэгдүгээр сараас 2012 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 803 сая ам.долларыг татварт төлсөн хэмээн мэдэгддэг.
Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчдын хурал болохтой зэрэгцэн тус компанийн банкин дахь дансны гүйлгээг түр хугацаанд хаасан гэдэг мэдээлэл гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байна. Нэрээ нууцалсан эх сурвалжийн “Bloomberg”-т ярьснаар татвартай холбоотой асуудлаар Рио Тинтогийн банкны гүйлгээг түр зогсоосон бөгөөд удалгүй энэ шийдвэрээ цуцалсан гэнэ. Рио Тинтогийн банкны гүйлгээ уржигдар хэвийн болсон бөгөөд ийнхүү түргэн хугацаанд шийдэж өгсөн нь хөрөнгө оруулагчдын хурлын уур амьсгалыг эерүүлж магадгүй юм гэж эх сурвалж ярьжээ. Энэ талаар Рио Тинто компани болон Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Сангийн сайд Ч.Улаан нараас тодруулахаар “Bloomberg” хандсан боловч аль аль нь тайлбар өгөөгүй байна.
Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюу толгой төсөл 2010 оны нэгдүгээр сараас 2012 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 803 сая ам.долларыг татварт төлсөн хэмээн мэдэгддэг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























