Энэ айшигт үйл явдал эрт цагт болсон юм биш. Манай оронд ардчилал ялж, нэг намын дарангуйллыг халаад байсан 1994 онд африкт болсон явдал. Төв африкийн долоон сая орчим хүнтэй Руанда гэдэг жижигхэн улсад ийм хэрэг явдал болж.
Энэ улсад тутси, хуту гэсэн хоёр омог амьдарч тутси нь элит маягтай, хуту нь цөөнх байж ирж. Колоничлогчид болох немцүүд, белгичүүд ч улс орны удирдлагад тутси нарыг ашиглаж ирсэн юм байна. 1962 онд Руанда тусгаар тогтносны дараа төрийн эрхэнд хуту нар гарч ирсэн. Эндээс л эхлээд энэ сөргөлдөөн улам хурцдаж зэвсэгт мөргөлдөөнд хүрч 1994 онтой золгосон юм. Хөрш Бурундигаас хэдэн мянган хуту нар дүрвэж орж ирлээ.
Хөрш Угандагаас тутси нарын “Руандагийн эх ороонч фронт” байгууллагын зэвсэгт отрядууд орж ирэн зэвсэгт мөргөлдөөн үүсэх нь тэр. Белги, төв африкийн орнууд энэ байдлыг зохицуулахаар цэргээ орууллаа. 1993 онд гал зогсоох талаар талууд хэлэлцэж тохиролцох гэж байтал 1994 оны дөрөвдүгээр сарын 6-нд Руандагийн ерөнхийлөгч Хабьяхиман, Бурундигийн ерөнхийлөгч Нтарямир нарыг буудлаа.
Халдлагыг тутси нар, эсвэл алан хядагч хуту нар үйлдсэн гээд янз бүрийн таамаглал байдаг ч эндээс л хамаг юм эхэлсэн. 7-ны шөнө Руандагийн зэвсэгт хүчин, хутугийн зэвсэгт бүлэглэлүүд зам хааж тутси нарын эсрэг хүч хэрэглэж эхэлсэн. Эхний өдөр л гэхэд 1000 гаруй хүнийг амийг хөнөөж тутси нарыг мөрдөн мөшгиж эхэллээ. Дөрөвдүгээр сарын 21 гэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ийшээ энхийг саиулагчдыг илгээхээр шийдвэрлэсэн ч энэ цэрэг зургадугаар сарын дунд гэхэд очоогүй байсан юм.
Энэ үед 500 мянган хүний амийг хөнөөчихөөд байсан гэж Олон улсын улаан загалмай нийгэмлэг тооцсон байдаг. Эцэст нь долдугаар сард нийслэл Кигалид энхийг сахиулагчид орж хутугийн засгийн газар Заир улс руу дүрвэснээр энэ хэрэг намжихад хэлийнээ 937 мянган хүний амь хөнөөчихсөн байсан юм. Ердөө гурван сар буюу 100 хоногт шүү дээ. Олон жил үргэлжилсэн бол юу болох байсан бол....Хэрэг явдал эхлэх үеэр хутугийн зэвсэгт хүчин ердөө л 30 мянган хүнтэй байсан юм шүү дээ.