Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
МАН-ын залуу гишүүд МАХН-тай нэгдэхийг дэмжихгүй
МАН, МАХН хоёр нэгдэнэ гэх яриа гарч хоёр намын удирдлагууд нэгдэх өнгө аястай мэдээлэл хийж буй ч МАН-ын залуу гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлэн эрс эсэргүүцэж байгаа аж. Тиймээс тус намын дэргэдэх НАМЗХ, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооныхон өчигдөр намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлсэн байна. Тэд шаардлагадаа МАН-ын удирдлага, дунд шатныхнаас тавьж буй МАХН-тай нэгдэх тухай хүсэлтийг эсэргүүцэж буйгаа дурджээ. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буй түүхэн хариуцлагатай цаг үед үнэн худал нь үл мэдэгдэх, үр дүн нь тодорхой бус, ашиг хонжоо хайсан, амин хувиа хичээсэн хэсэг бүлэг хүний үйлдэл Ардын намд ихэсч, тодорхой албан тушаал, эрх мэдэл бүхий эрхмүүдийн нэр, оролцоо ил далд яригдаж эхэллээ. Намын ХХVI их хурлын холыг харсан, шинэчлэлийг эрхэмлэсэн гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлд тулгуурлан гаргасан түүхэн шийдвэрээс ухрах эрх та бидний хэнд ч байх ёсгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үзэл баримтлал үнэт зүйл нь тодорхой бус нэг хүний төлөөх цаг зуурын шинжтэй тууштай бус улстөрийн бүлэглэлтэй эвсэх, нэгдэх санал санаачлагыг дэмжихгүй байна” гэсэн байна.
Тус намын Удирдах зөвлөл хоёр долоо хоногийн өмнө хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс хоёр үе шаттайгаар санал авах байдлаар тодруулахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд тэд өчигдрөөс намын нэр дээрх фейсбүүк хуудсаар дамжуулан “Эв нэгдлийн элчийг Ард нийтээрээ тодруулъя” нэртэй санал асуулгыг эхлүүллээ.
Тус намын Удирдах зөвлөл хоёр долоо хоногийн өмнө хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс хоёр үе шаттайгаар санал авах байдлаар тодруулахаар болсон билээ. Энэ ажлын хүрээнд тэд өчигдрөөс намын нэр дээрх фейсбүүк хуудсаар дамжуулан “Эв нэгдлийн элчийг Ард нийтээрээ тодруулъя” нэртэй санал асуулгыг эхлүүллээ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























