Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Пап лам Бенедикт сүсэгтэн олондоо сүүлчийн сургаалиа айлдлаа
Ромын пап Бенедикт XYI өчигдөр сүсэгтэн олонд хандаж сүүлчийн сургаалиа айлдлаа. Гэгээнтний сургаалийг сонсохоор Гэгээн Петрийн талбайд 200 мянга орчим хүн цугларсан байна. Талархлын уриа лоозон барьсан тэд хамбатай салах ёс хийх гэж талбай дээр хэдэн цаг саатсан байна. Энэ арга хэмжээний аюулгүй байдлыг сахиулахаар цагдаагийн 2000 гаруй ажилтан Ватиканы гудамжинд ажиллажээ. Бенедикт “Энэ бол би сүмээ орхиж байна гэсэн үг биш ээ. Харин ч бурхан намайг ингэхийг шаардсан учраас би өнөө хүртэл итгэл үнэмшил болж байсан сүсэг бишрэлээ үргэлжлүүлэх болно. Та бүхний хайр хүндэтгэл, дэмжлэгт талархлаа” гэсэн байна.
Ийн Ромын пап амьд сэрүүндээ албан тушаалаа өгч байгаа нь сүүлийн 600 жилд анх удаагаа тохиож байгаа юм. Хоёрдугаар Ионн Павелийг нас барсны дараа XYI Бенедикт 2005 онд Ромын папаар өргөмжлөгдсөн юм. Шинэ папыг ирэх сарын дундуур кардиналуудын зөвлөл хуралдаж тодруулна.
Ромын пап Бенедикт XYI өчигдөр сүсэгтэн олонд хандаж сүүлчийн сургаалиа айлдлаа. Гэгээнтний сургаалийг сонсохоор Гэгээн Петрийн талбайд 200 мянга орчим хүн цугларсан байна. Талархлын уриа лоозон барьсан тэд хамбатай салах ёс хийх гэж талбай дээр хэдэн цаг саатсан байна. Энэ арга хэмжээний аюулгүй байдлыг сахиулахаар цагдаагийн 2000 гаруй ажилтан Ватиканы гудамжинд ажиллажээ. Бенедикт “Энэ бол би сүмээ орхиж байна гэсэн үг биш ээ. Харин ч бурхан намайг ингэхийг шаардсан учраас би өнөө хүртэл итгэл үнэмшил болж байсан сүсэг бишрэлээ үргэлжлүүлэх болно. Та бүхний хайр хүндэтгэл, дэмжлэгт талархлаа” гэсэн байна. Ийн Ромын пап амьд сэрүүндээ албан тушаалаа өгч байгаа нь сүүлийн 600 жилд анх удаагаа тохиож байгаа юм. Хоёрдугаар Ионн Павелийг нас барсны дараа XYI Бенедикт 2005 онд Ромын папаар өргөмжлөгдсөн юм. Шинэ папыг ирэх сарын дундуур кардиналуудын зөвлөл хуралдаж тодруулна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























